02. Харамсал...

6.1K 560 56
                                    

     Өнөөх бүсгүйн инээд өрөөгөөр нэг цуурайтахад би гараа тас атгалаа.

     Хэрвээ өөрийнхөө биед байсан бол би түүнийг зүгээр өнгөрөөхгүй байсан юм. Одоо Жонгүгийн биед байгаа болохоор яаж ч чадахгүй нь. Учир нь тэр хэзээ ч эмэгтэй хүнд гар хүрэхгүй.

"Юу вэ? Тоглоод байгаа юм уу? Ах аа..."

      Түүнийг богинохон үсээ хойш илээд орноос босон над руу дөхөхөд миний огиудас хүрнэ.

Бурхан надад хэтэрхий муухай хандаж байна.

     Найз залуу минь намайг хуурч байсныг мэдээд хамгийн ихээр уур хүрч, түүнийг хармааргүй санагдаж байхад ингээд хачин нөхцөл байдалд оруулж болохгүй биз дээ?

"Би найз охинтой..."

Магадгүй Жонгүг түүнд хэзээ ч ингэж хэлэхгүй байсан байх л даа...

Гэхдээ...

Гэхдээ ядаж л би түүний найз охин хэвээрээ байгаа!

     Түүнд ер нь намайг хайрлаж байсан цаг хугацаа гэж байсан болов уу? Ядаж ганц удаа чин сэтгэлээсээ намайг гэж бодсон болов уу?

Эргэлзэм юм...

     Хүн яаж ийм хуурамч байж болдог юм бэ?

     Сэтгэл зүрхээ өөрт нь бүрэн зориулчихсан болохоор хуурах амархан байх л даа. Даан ч тэр ямар их итгэлийг алдаж байгаагаа мэдэхгүй нь харамсалтай.

"Би мэднэ ээ..."

    Тэр ийн хэлээд хүзүүгээр минь тэврэн уруул дээр үнсэхээр оролдоход би түүнийг түлхэж орхилоо. Сэтгэл доторх бүх зүйлс нурж унаад, тэр нурман дундаас Жонгүгийг гэх зүрх минь дээш өндийж ядан босох гэж оролдоно.

    Босч чадахгүй болохоор сүүлдээ би уйлаад эхлэв. Гэтэл энэ нүднээс нь хүртэл нулимс урсахгүй юм.

Урам хугаралт, хэн нэгэнд хууртсан мэдрэмж тэгээд харамсал...

Тийм ээ. Харамсал. Цээжинд лугших гомдол.

"Уучлаарай... Чи эндээс яваад өгөхгүй юу? Би чамайг харахыг хүсэхгүй байна."

     Би түүнийг үлдээн угаалгын өрөөнд ороод хаалгаа түгжив.

Тэр надаас удахгүй салах гэж байсан байх...

     Яагаад уйлаад байхад нулимс урсахгүй байна аа?

Солиормоор юм!!

     Хэсэг хугацааны дараа гэрийн хаалга хаагдах чимээнээр би угаалгын өрөөнөөс гарлаа.

BOY FRIEND ||JJK [Completed]Where stories live. Discover now