05. Жон Жүёон...

6.3K 545 51
                                    

"Бид өчигдөр ирсэн санаж байна уу?"

     Жонгүг бид хоёр өнөөх дэлгүүрт иртэл онгойчихсон байсан юм.

     Яг л ид шидийн гэмээр сонирхол татам энэ дэлгүүрт олон учир битүүлэг зүйлс нуугдаж байна уу? гэлтэй хураалгаастай, өрөөтэй зүйлс их харагдана. Энэ тэнд өвөрмөц, содон зүйлс ажиглагдах агаад би эргэн тойрноо дахин нэг гүйлгэн харав.

"Тийм ээ... Ямар нэгэн асуудал гараа юу?"

Асуудал?

Тийм ээ! Маш том...

"Бидэнд асуудал гарсныг та яаж мэдсэн юм?"

Би түүн рүү анхааралтай харсаар ийн асуухад тэр үл ялиг инээмсэглээд "Сүүлийн үед бидэн дээр хосууд их ирэх болсон." гэх нь тэр.

"Тэгвэл сайн байна. Үнэндээ би найз охиныхоо биед орчихсон. Харин тэр миний биед. Та ойлгож байгаа биз дээ?"

Жонгүг уурлангуй хэлсээр байж ядан, муухай харна.

Бурхан минь...

Энэ залуу өнөөдөр их уурлаж байна.

"Та хоёрт энэ хэрэг болох байх. Би өөр юу ч хэлж мэдэхгүй нь..."

     Цагаан даашинзтай бүсгүй ном шиг зүйлийг бидэнд өгөв. Энэ зүйлд тайлбар маягийн ном байдаг хэрэг үү?

Гайхалтай!

"Тэгээд энэ новшийн зүйл чинь яаж зүгээр болох юм бэ?"

     Жонгүгийг чангаар орилоход дэлгүүрийн худалдагч байтугай би өөрөө ч цочиж орхилоо.

"Жонгүг... Явцгаая~"

     Би худалдагчид баярласнаа хэлээд Жонгүгийн гараас хөтлөв. Үнэндээ миний гар л даа. Инээдтэй хэрнээ догдлом юм...

     Бид дэлгүүрээс гараад нөгөө номтой сайтар танилцахын тулд Жонгүгийн гэр лүү явав.

     Тэр ганцаараа амьдардаг л даа. Гэхдээ сүүлд хэн нэгэн эмэгтэйтэй байх болсон.

Түүний гэр лүү явах замд бидний хэн хэн нь юу ч дуугарсангүй.

     Сүүлийн үед Сөүлийн цаг агаар их сайхан байгаа ч сэтгэл санаа яг л хаврын тэнгэр шиг хувирч байгаа нь харамсалтай.

Мэдэхгүй юм даа... Би зүгээр л эргэлзэж байна.

Нэг өдөрт дэндүү, бүр дэндүү их зүйл өрнөөд, тэр дунд нь бүр толгой эргэж гүйцлээ.

     Магадгүй зүгээр л Жонгүгийг сонсож үзэх хэрэгтэй байх...

     Бид хэзээ ийм болчихсныг мэдэхгүй юм. Магадгүй сарын өмнөөс... Түүний анхаарал багасч, яагаад ч юм надаас илүү утас нь чухал болчихсон. Бидний болзоо уйтгартай, нэгэн хэвийн... Цонхоор ширтэн суухдаа би өөрийгөө найз залуутай гэдгийг ч мартах дөхнө.

BOY FRIEND ||JJK [Completed]Where stories live. Discover now