Бонус.

5.1K 500 26
                                    

     Гурав хоног өнгөрөхөд бид өөрсдийнхөө нөхцөл байдалд бага зэрэг дассан байлаа.

     Аав, ээж хоёр хамтдаа Бусан руу явж хоёр долоо хононо гэсэн нь бидний хувьд их сайхан зүйл байв.

     Үнэндээ тусдаа байх их хэцүү санагдсан. Тэр би, би тэр болчихсон болохоор зарим зүйл дээр асуудал гарах нь элбэг. Бас Жонгүг заримдаа надаас их хачин, хачин зүйл асуудаг.

Сэра~ Хичээлийг чинь хийхгүй байж болохгүй юу?

Сэра~ Хоол их идвэл чи таргалахгүй биз дээ? Таргалсан ч зүгээр дээ. Би чамайг даана.

Сэра~ Нүүрийг чинь будахгүй байсан ч хөөрхөн байгаа болохоор будахаа больж болно биз дээ?

Сэра~ Хөхөвч зүүхээр үнэхээр тээртэй юм аа... Энийг хэрэглэхгүй байж болдоггүй юм уу?

Сэра~ Чиний задгай хувцаснуудыг бүгдийг нь хаячих уу? Оронд нь миний малгайтай цамцнуудыг авчих...

Сэра~ Нами надаас хачин юм асуугаад байх юм. Тэхёнд хариу өгчих үү? ч гэх шиг... Би юу гэж хэлэх билээ?

Сэра~ Орой болохоор чиний нойр хүрдэг юм байна. Тийм үү?

гээд л...

    Тэр заримдаа зүгээр л надаар тоглох гэж залгадаг.

Бурхан минь...

    Гэхдээ түүний сахилгагүй байдал их эгдүүтэй.

"Хувцаснуудаа аваад ирсэн үү?"

Түүнийг ийн асуухад би толгой дохисоор дотогш орлоо.

     Гэртээ ирэх чинь ийм сайхан билүү?

     Гурав хоног ганцаараа хонох гэж их зовлоо.

Одоо хэсэгтээ л гэртээ байж болох нь!

"Тэд саяхан явсан."

"Гурав хоног дажгүй байсан биз дээ?"

     Намайг гал тогооны өрөөнд орон хөргөгч уудлангаа асуувал тэр толгой дохьчхоод маш хурдан урд минь гүйгээд ирэв.

"Байз!"

Түүний нухацтай төрх намайг шүлсээ гүд хийтэл залгихад хүргэнэ.

"Би жимс идэх гээд..."

Тэгээд Жонгүг гэнэтхэн нимгэн цамцыг минь дээш сөхөж орхилоо.

"Ж..Жонгүг?"

Түүнээс цочсондоо болоод хурдхан доош буулгах гэвэл тэр инээмсэглээд "Ашгүй дээ! Алга болчихсон юм байх гэж бодлоо..." гэх нь тэр.

BOY FRIEND ||JJK [Completed]Where stories live. Discover now