Тэдны өмссөн хувцас нь Солонгосын хамгийн алдартай загвар зохион бүтээгч Маригын зохиосон загварууд байлаа. Уг нь энд ирсэн хүмүүс бүгд л нэр хүндтэй баян хүмүүс боловч энэ загварын хувцас олж өмсөх нь байтугаа хүрч ч үзээгүй болхоор хэн хүнгүй атаархалын харцаар харцгаана.
Ингээд тэд урилга дээр байсан ширээн дээр суухад Юужугын сохор болзоонд цуг явсан найзууд нь байлаа.
Юужу: Та нарыг бас уриа юу?
Наёон: Тиймээ энэ чинь хэн билээ танидаг ч хүн шиг
Жонгүг: Сохор болзооноос түрүүлээд явсан залуу байнаа
Наёон: Тийм байхнээ гээд гар барин танилцацгаагаад ёслол эхлэхын хүлээв.
-Жимины талаас-
Жимин: Сая ирсэн Юужу гэх эмэгтэй яаж тийм үнэтэй хувцастай болсонг нь олж мэд гэж уурлангуй хэлээд сүйт бүсгүйн өрөөлүү орлоо.
Хэгёон: Ямар нэг зүйл болоо юу их л ууртай байх чинь
Жимин: Энэ ёслолын хамгийн чухал хүмүүс нь бид биздээ тэгтэл тэр муу ядуу амьтан яаж...
Хэгёон: Хэн бэ? Юу болсын
Жимин: Юужу ирсэн юмаа бүүр ирэх ирэхдээ Маригын үнэтэй загварыг өмсөөд ирсэн байна яаж тэрныг олж өмссөн юм болоо
Хэгёон: Чи түүныг уриа юу
Жимин: Тиймээ тэрэнд би хэр баян болсоноо яаж амьдрах гэж байгаагаа харуулах хэрэгтэй ш дээ
Хэгёон: Жиныг ч бас урчихаа юу?
Жимин: Урисаан даанч ирэхгүй юм шиг байна гэхэд Хэгёон их л ууралсан бололтой гэнэтхэн өндийгөөд цааш харан зогсчихов.
Жимин: Түүныг мартаагүй л гэж битгий хэлээрээ гээд түүныг орхиод түрүүлэн хуримын ордонлуу орлоо.
-Юужугын талаас-
Юужу: Чи ч бас мөнгөтэй байхнээ цагын ажил хайгаад байхаар чинь над шиг л гэж бодсон юмсан
Жонгүг: Жин ах энэ хослолыг аймаар үнэтэй гээд ерөөсөө гар хүргүүлдэггүй байсан юм тэгээд яг ийм өдөр өмсвөл гоё байх гээд хулгайлаад өмсчихсөн
Юужу: Чи дараа нь алуулна даа гэж инээлдэх хооронд Жимин орж ирэн номлогчын дэргэд зогсох бол хүмүүс зогсоо зайгүй алга ташиж байлаа.
Жонгүг: Чи түүныг сүйт бүсгүйтэй гэдэгын мэдсээр байж араас нь гүйгээд байсан юмуу?
Юужу: Уг энэ хоёр гэрлэхээр хүмүүс биш л дээ зүгээр Жимин баярхахыг хүссэн болхоор түүнтэй гэрлэж байгаа юм гэж хэлэхтэй зэрэгцэн хаалга нээгдэж сүйт бүсгүй ааваасаа сугадсаар орж ирлээ. Хүмүүс бөөн дуу шуугиан болон сүйт бүсгүйг угтаж авах бол Юужугын ширээных нь огт тоосон шинжгүй байцгаав.
-Хэсэг хугацааны дараа-
Сүйт тавих ажилгаа дууссаны дараа сүйт залуу болон сүйт бүсгүй ирсэн бүх зочидтойгоо мэндлэн хундага зөрүүлж явсаар Юужугын ширээнд ирэн суулаа.
Жимин: Ирсэнд үнхээр баярлаллаа уг нь Жин цуг ирсэн бол сайхансан
Юужу: Тэр энэнээс илүү үнэ цэнэтэй зүйл хийж байгаа л даа
Жимин: Тийм гэжүү итгэмээргүй юм
Юужу: Тэгэлгүй яахав гэрээ цэвэрлэх эсвэл хогоо гаргаж асгах ч юмуу тийм биздээ гээд Жонгүгыг нудархад
Жонгүг: Яг ч гэрээ цэвэрлээгүй ээ бохир хувцасаа угааж байгаа гэхэд Жимин жинхэнээсээ уурлаж эхэллээ.
Хэгёон: Ямартай ч ирсэнд баярлаллаа
Жимин: Хэрвээ Жин ирсэн бол та хоёрын сайхан хайрыг харах байлаа
Юужу: Бид холбоогүй чи одоо болтол наад тэнэг яриагаа ярисаар байхуу
Жимин: Итгэмээргүй юм
Жонгүг: Итгэж болно яагаад гэвэл Юужу миний найз бүсгүй гээд гараас нь атгаад автал тэнд суусан бүгд шоконд орцгоов.
Жимин: Заза амжуулдаг юм байна гэж өдсөн аятай хэлээд Хэгёоныг дагуулсаар ширээнээс бослоо.
Юужу: Чи юу яриад байгаа юм
Жонгүг: Түүны уурыг хүргэсэн бол болоо биздээ гээд гарын тавихад Юужу бушуухан буцгаад атгаад авав
Жонгүг: Яасан
Юужу: Хурим дуустал ингээд байж байя гэхэд Жонгүг ч зөвшөөрөн толгой дохилоо. Ингээд хэдэн цагын турш дуулж хуурдаж бүжиглэж цэнгэсээр хуримын ажилгаа дуусав.
Жонгүг: Чи урланлуу явах юмуу?
Юужу: Үгүй ээ эхлээд хариж хувцасаа солино
Жонгүг: Хүргээд өгий машинд суучих гэхэд Юужугын зүрх нь хурдан хурдан цохилон сандарч эхэллээ
Жонгүг: Суухгүй юмуу?
Юужу: За гэж сандаран хэлээд бушуухан ард талд нь суулаа.
Тэд замын турш юу ч дуугарлгүй явах бол Жонгүг байн байн өмдөө үрсээр л байв.
Юужу: Ямар нэг зүйл болоо юу?
Жонгүг: Өмд нь дээр нь юм асгачихаж арилахгүй байна одоо яанаа
Юужу: Чамайг гэрээсээ хөөхөөр боллоо доо
Жонгүг: Тэгвэл одоо яанаа
Юужу: Манайд ороод угаагаад үзээ гээд Жонгүгыг дагуулсаар гэрлүүгээ орлоо.