4

654 52 1
                                    

-Жонгүгын талаас-
Жин: Би яаралтай хуралтай болчихлоо
Жонгүг: Орой ирэх юмуу? гээд бэлтгэлын өрөөнөөсөө гарч ирээд буйдан дээр суулаа.
Жин: Ажил ихтэй байвал тэндээ хононоо
Жонгүг: Энэ Юужугынх үү? гэхэд Жин бушуухан үүдны өрөөнөөс буцан ирэв.
Жин: Тийм байна яанаа би завгүй байдаг чи хүргээд өгчих одоо эмнэлэг дээрээ байгаа байх
Жонгүг: Чадахгүй ээ
Жин: Хүргээд өгвөл нэг хүслийг чинь биелүүлий гэснээ хариултын ч сонголгүй гүйгээд гарчихав. Харин Жонгүг баяртайн аргагүй хүсэх хүсэлээ бодон Ёонсэ эмнэлэглүү явлаа.
Тэр эмнэлэг дээр ирсэн ч энэ том эмнэлэгын хаана байгаагын мэдэхгүй тул дэмий л үүдэн дээр нь зогсож байтал ашгүй Юужу харагдлаа.
Жонгүг: Хөөё Юужу гэхэд тэр сонссонгүй нэг залуугын араас тэврээд авав.
-Юужугын талаас-
Жимин: Яах гээд байгаа юм?
Юужу: Ядаж найз байя тэхүү би чамайгүйгээр байж чадахгүй
Жимин: Зайлаад өг чам шиг ядаргаатай амьтантай ойрхон баймааргүй байна гэж хэлээд хүчтэй түлхэхэд газарт унаад өвдөг гарын алгаа урчихав.
Жонгүг: Юужу зүгээрүү гээд бушуухан түүныг босгож өгөв.
Юужу: Энд юу хийж яваан
Жонгүг: Гэрт цүнхээ орхичихож
Юужу: Авчирч өгсөнд баярлаллаа
Жимин: Надаас өөр хар мянган залуу байгаа л юм байна гэж ууртайхан хэлээд Жонгүгыг мөрлөн тэндээс холдлоо. Харин Юужу арай гэж тэвчиж байсан бололтой түүныг явсаны дараа гэнэтхэн уйлаад уналаа.
Жонгүг: Хөөё болиочээ ичдэггүй юмуу хүмүүс хараад байна ш дээ
Юужу: Би тэрны араас 10 жил гүйлээшдээ ядаж сэтгэл бодоод жаахан зөөлөн хандаж болдоггүй юмуу гэснээ Жонгүгыг цохиод унав магадгүй тэр хэн нэгэнд уураа гаргах хэрэгтэй байсан биз.
Жонгүг: Одоо тайвширсануу?
Юужу: Цохисонд уучлаарай
Жонгүг: Угаасаа өвдөөгүй болхоор зүгээрээ гэхэд Юужу өөр юм ярилгүй яваад өгөв. 
Юужу: Ээжээ би маргааш ирж таныг эмнэлэгээс гаргий
Ю.ээж: Юу болсын нэг л уруу царайлчихсан байх чинь
Юужу: Явлаа гээд бушуухан гараад гүйчихэв.
-Жонгүгын талаас-
Замдаа тэр Жимин гэгч тэр залуугын талаар бодсоор гэртээ ирлээ.
Жин: Чи ирчихвүү?
Жонгүг: Таны хурал дуусчихсан юмуу
Жин: Миний хэрэг байхгүй болчихлоо гэхэд Жонгүг нөгөө залуугын талаар асуугаад авий гэж бодоод урдаас нь хараад нэг сонин царай гаргаад суучихав.
Жин: Яасан бэ?
Жонгүг: Тэр Юужу Жимин хоёр ямар холбоотой юм
Жин: Чи мэдэж яах гээв
Жонгүг: Та нэг хүслээ биелүүл гээ биздээ гээд урвайхад
Жин: Заза 10 жилийн өмнө бид гурав их сайн найзууд байсан юм тэгээд би америк сурахаар явж тэр хоёр үлдсэн тэр үед л Юужу Жиминд ухаангүй болтлоо дуралчихаад надаас яаж түүныг өөртэй сайн болгох вэ? гэж асууж байсан даанч Юужу буруу аргаа ашиглаад түүныг өөрөөсөө холдуулчихсан
Жонгүг: Ямар?
Жин: Юужу баян айлын охин бүхныг мөнгөөр шийддэг тэр үед ч бас мөнгөөр шийдэхээр оролдож бүхныг сүйрүүлсэн
Жонгүг: Мөнгөөр шийднэ гэж яаж шийдсийн
Жин: Жимины аав нь архичин жаахан хэцүү амьдралтай болхоор нь мөнгө өгч тусалсан юм тэгээд дараа нь би мөнгөөр тусалсан юм чинь надтай үерхи гээд хэлчихсэн
Жонгүг: Тэр чинь ёстой хөлдүү бүсгүй байндаа хэн ч тэгэж хэлсэн хүнээс зайгаа барина биздээ гээд шоолон инээхэд Жин түүныг дагзлуу чангахан цохиод авав
Жонгүг: Яаялдаа
Жин: Миний хажууд түүныг битгий дорд үзээд бай
Жонгүг: Заза гэхдээ өөр шалтгаан байхгүй юмуу өнөөдөр хархад яасан ч тиймхэн шалгаанаас болсон юм шиг харагдаагүй дээ
Жин: Юу харсан гэж
Жонгүг: Бараг л зодох гэж байсан ш дээ гэхэд Жин год харайн босоод гараад явчихав. Харин Жонгүг буруу юм хэлчихсэн юм биш биздээ хэмээн санаан зовон ард нь үлдлээ.
-Юужугын талаас-
Тэр гэртээ орж ирээд шууд хөргөгчөө уудаллаа түүныг муу зуршил гэж хэлж болохоор зүйлын нэг бол ууралхаараа маш их иддэг зан нь байлаа.
Бараг долоо хоногын хоолоо гаргаж ирээд зурагтны өмнө суулаа энэ удаа тэр жинхэнээсээ болихоор шийдсэн бололтой.
-Хэсэг хугацааны дараа-
Ёстой л гахай шиг чихэж өгч байтал хэн нэгэн хаалга эвдлэхнүү гэлтээ аймшигтайгаар нүдэж эхэллээ.
Юужу: Хэн бэ?
Жин: Жин байнаа хаалгаа гэхэд тэр гайхан хаалгаа нээвэл тэр баахан эм боолт лент барисаар орж ирэв.
Юужу: Яаж яваа юм
Жин: Алив хаана чинь гэмтсэн юм харий гээд түүныг чирэн буйдан дээр суулгаад дээрээс нь доош нэг сайн шалгаад өвдөг болон алга дээр нь эм түрхэж лент нааж өгөв.
Юужу: Юун сүртэй юм бэ?
Жин: Одоо боль өөрийгөө гэмтээн байж тэгэх хэрэггүй дахиж түүнтэй уулзах хэрэггүй ойлговуу
Юужу: Тиймээ би ч бас тэгэж бодож байна гэхэд Жин тайвшираад нөгөө эмнүүдээ эмын хайрцганд нь хийж өгөөд баахан үгэлж байгаад яваад өглөө.

Perfect couple/дууссан/Dove le storie prendono vita. Scoprilo ora