Биднийг суу гэхэд босгодог хүч бол найдвар.
Тиймээс би нэг удаа ч болов өөртөө итгэл найдвар өгөхийг хүссэн юм. Чамайг амьд байгаа гэж.
Газраар хөглөрөх архины шил болон өрөөний өнцөг булан бүрт байх тамхины хайрцгууд. Ийм би өөрийгөө хэн хүнээс илүү үзэн ядах юм.
Гэвч зүгээр л хараал идсэн бөгсөө хөдөлгөөд чамайг хаанаас ч хамаагүй хаймаар байвч одоо үнэхээр... шантарч байна.
Өдөр бүр хотоор тэнүүчлэж, 7 хоног бүр өөр өөр улсын далбааг үзэж, чамайг байгаа гэсэн найдлага тээж амьдрах хэцүү юм.
Надад яг л амьдын тамд байгаа мэт мэдрэгдэж байгааг нуух юун.
Залхаж мөн цуцаж байсан ч миний чамайг хайрлах хайр үүнээс хавь илүү бололтой.
Санаа алдсаар орноос босон, сүүлийн 7 хоног байрлаж буй 1 өрөөтөөс гарахыг зэхлээ.
Гуйя, хайрт минь. Өнөөдөр л надад аз тааруулж өгөөч?
Ядаж холоос ч болов ганц удаа царайгаа харуулаач, Минжи?.
![](https://img.wattpad.com/cover/223353483-288-k480470.jpg)
YOU ARE READING
𝗨𝗻𝗶𝗺𝗮𝗴𝗶𝗻𝗮𝗯𝗹𝗲 ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Short StoryУчрах ёстой хүмүүс заавал учирдаг. Юм бүхэн төгсгөлтэй болохоор... Ангалын хоёр талд байсан ч хамаагүй бие биенээ гэсэн хайр л байвал заавал уулзана. Гагцхүү цаг хугацаа л хэрэгтэй. 𝑰𝒍𝒂𝒓𝒊𝒂 🍎 𝑨𝒆𝒍𝒊𝒏🍓