Хүнд байдаг хамгийн үнэт зүйлс бол хайр, өөртөө итгэх итгэл байдаг. Гэвч....надад аль нь ч алга.
Хайр ч тэр. Итгэл ч тэр.
Харин яг одоо...би үхэж байх шиг байна. Минийх гэж тодорхойлогдох бүх л зүйлс минь надаас түүнийг нэхэн гуйгаад байх шиг санагдана.
Хайр гэгч зүйл үнэхээр хэрцгий. Хүнийг алж, бас амьдруулж ч чадах юм.
Магадгүй одоо надад үхэл эсвэл тэр гэсэн гэсэн сонголт байгаа байх. Мэдээж би үүнд итгэл төгс тэр гэж хэлж чадах ч үүрдийн мөнх намайг гэхгүй хүний хойноос гүйгээд яах ч билээ.
Гэхдээ яахав! Түүнийг сайн мэддэг хүний хувьд би дахиад жоохон л хичээвэл бараг л өөрийн болгож чадах юм шиг санагдан байгааг нуух юун.
Мөн мэдээж гар хоосон очиж, түүнээс уучлал эрэхгүй ээ. Зүгээр л багахан хэмжээний шалтгаан болох зүйлс авч очсон нь дээр юм шиг байна.
Дуу хураагуур болоод камер.
Түүнд энэ хүнд тусаж магадгүй ч одоо үнэхээр хамаа алга. Би түүнээр ус, агаар шиг л дутагдаад байна.
YOU ARE READING
𝗨𝗻𝗶𝗺𝗮𝗴𝗶𝗻𝗮𝗯𝗹𝗲 ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Short StoryУчрах ёстой хүмүүс заавал учирдаг. Юм бүхэн төгсгөлтэй болохоор... Ангалын хоёр талд байсан ч хамаагүй бие биенээ гэсэн хайр л байвал заавал уулзана. Гагцхүү цаг хугацаа л хэрэгтэй. 𝑰𝒍𝒂𝒓𝒊𝒂 🍎 𝑨𝒆𝒍𝒊𝒏🍓
