Учрах ёстой хүмүүс заавал учирдаг.
Юм бүхэн төгсгөлтэй болохоор...
Ангалын хоёр талд байсан ч хамаагүй бие биенээ гэсэн хайр л байвал заавал уулзана.
Гагцхүү цаг хугацаа л хэрэгтэй.
Түүний минь анхилуун үнэр,
юм бүхнээс илүү мансууруулам....
Түүний минь гэрэлтсэн инээд,
бүх зүйлээс илүү тод гэрэлтэнэ...
Түүний минь хар нүд,
хэн хэнээс илүү хайрыг чимээгүй өгүүлнэ...
Түүний минь бүх зүйл,
надад зориулсан бурхны бэлэг...
-"Хайрт минь? Надтай гэрлээч?"
-"Зөвшөөрч байна." түүнийг нулимс дуслуулсаар толгой дохин хэлвэл би баярласаар босон зогсож, түүнийгээ чанга гэгч нь тэврэн аваад эргүүлвэл тэр мөр лүү минь хөнгөн алгадсаар
-"Хөөе, эргүүлж болохгүй ээ. Хүүхэд минь өвдчихнө" гэхэд нь золтой л түүнийг унагаачихсангүй! Нүдээ томруулсаар асуулт эрсэн харцаар харвал тэрээр санаа алдаад
-"Ууг нь гэнэтийн бэлэг байсан юмсан."
-"Бурхан минь! Үүнээс илүү гэнэтийнээр ийм гэнэтийн зүйл сонсож байсангүй! Энэ бол дэлхий дээрх хамгийн гэнэтийн зүйл байх. Ууг нь үнэн л дээ. Хүүхэд чинь гэнэт ирээд байдаг шүү дээ тийм ээ? Aghh. Ер нь би юугаа яриад байна аа! Зүгээр л үнэхээр их баярлалаа. Баярлалаа хайрт минь" гээд түүнийхээ хацар дээр үнсээд доошлон гэдсэн дээр нь ирээд
-"Чамд ч бас баярлалаа үр минь! Хайртай шүү!" гэсээр хэд хэд үнсээд авлаа.
Хайр гэдэг хорвоо дээрх хамгийн
гайхалтай бас нандин зүйл
YOU ARE READING
𝗨𝗻𝗶𝗺𝗮𝗴𝗶𝗻𝗮𝗯𝗹𝗲 ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Short StoryУчрах ёстой хүмүүс заавал учирдаг. Юм бүхэн төгсгөлтэй болохоор... Ангалын хоёр талд байсан ч хамаагүй бие биенээ гэсэн хайр л байвал заавал уулзана. Гагцхүү цаг хугацаа л хэрэгтэй. 𝑰𝒍𝒂𝒓𝒊𝒂 🍎 𝑨𝒆𝒍𝒊𝒏🍓
