Утга учиргүй уулзалт гэж байдаггүй юм.
Түүнтэй таарсан маань, энэ олон жилийн дараа түүний царайг харсан маань магадгүй бурхан надад дахин нэг боломж олгож буйгийн дохио байх.
Тиймээс би дахин хулчгар загинан түүнийгээ тавьж явуулахыг хүсэхгүй байна.
Ямар ч хамаагүй аргаар, хэнд ч хэрэггүй золиосоор түүнийг буцаан минийх гэсэн тодотголтой болгох хэрэгтэй.
-"Тао! Энэ чамд хэрэг болох үгүйг мэдэхгүй юм. Гэхдээ Минжиг би өнөөдөр харсан! Хэрвээ чи түүнтэй уулзмаар байвал магадгүй энэ кафед очих хэрэгтэй байх!
Min's cafe
Тэр энэ газарт зөөгч хийдэг. За тэгээд ирээдүйд юу болохыг мэдэхгүй ч ямар нэгэн сайхан зүйл болвол надад түрүүнд хэлнэ шүү!"
Харин одоо...би эхний алхамаа хийх гэж явна. Кафен цонхон талд сууж, түүнийг удаанаар ширтлээ. Хэтэрхий үзэсгэлэнтэй, хэтэрхий ихэмсэг, хэтэрхий эгдүүтэй миний хайрт. Хараад хараад ханашгүй нь.
Түүн рүү ширтэн байхад гэнэт л үүнийг минь мэдэрсэн бололтой над руу эргэн харах нь тэр. Гэвч надад түүний харцнаас зугтах, эмээх бодол огт төрсөнгүй. Зүгээр л нүд рүү нь удаанаар бөгөөд гүнзгийгээр ширтэнэ.

YOU ARE READING
𝗨𝗻𝗶𝗺𝗮𝗴𝗶𝗻𝗮𝗯𝗹𝗲 ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Historia CortaУчрах ёстой хүмүүс заавал учирдаг. Юм бүхэн төгсгөлтэй болохоор... Ангалын хоёр талд байсан ч хамаагүй бие биенээ гэсэн хайр л байвал заавал уулзана. Гагцхүү цаг хугацаа л хэрэгтэй. 𝑰𝒍𝒂𝒓𝒊𝒂 🍎 𝑨𝒆𝒍𝒊𝒏🍓