-Уучлаарай хонгор минь гээд түүний цохилтыг эсэргүүцэн тэврэхэд түүний цохилт суларч тайвширлаа...
-Чи тэр муу хүмүүстэй орооцолдоогүй бол бүх зүйл өдийд сайхан байх байсан юм гэсээр тэр уйлагнан тийчигнэхэд
-Минжи намайг уучлаарай. Тэр бүхэн сүүлчийнх байсан юм шүү итгээрэй , бүх зүйл дууссаны дараа чамтайгаа бүхнийг шинээр эхлье гэж бодсон ч чи минь явчихсан. Би чамайг хаа сайгүй хайсан гэсээр түүний нулимсыг арчин хэлвэл
-Би яаж явахгүй байж чадах юм бээ? Чиний утас дуугарахаар нь ярьсан чинь манай гэр бүлийг алсан тухай хэлсэн. Би сонссон зүйлдээ итгэхгүй яах байсан юм?? гэсээр тэр ууртайхан хэлэхэд
- Минжи, Би чамайг маш их санасан. Чамгүйгээр өнгөрсөн өдөр хоног бүр маш хэрцгий байсан. Би үхэж байсан сүүлийн оролдлогоо хийн сүүлчийн удаа чамайг хайхаар явсан. Олдохгүй бол би өөрийгөө хөнөөх гэж байсан.Тэгээд би чамайгаа олсон. Гэвч чи хоёулаа байсан
-Би ч гэсэн чамгүйгээр тийм жаргалтай байсан гэж бодоо юу? Мэдсэн бүхэн минь сэтгэл дотроос минь алж байхад яаж чам дээр буцаж очих юм? Би ч гэсэн дахин дурлахыг хичээсэн. Хэн ч чамайг минь орлохгүй байсан. Тэглээ гээд би
хайртай хүнийгээ алуурчин болгохгүй...
YOU ARE READING
𝗨𝗻𝗶𝗺𝗮𝗴𝗶𝗻𝗮𝗯𝗹𝗲 ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
NouvellesУчрах ёстой хүмүүс заавал учирдаг. Юм бүхэн төгсгөлтэй болохоор... Ангалын хоёр талд байсан ч хамаагүй бие биенээ гэсэн хайр л байвал заавал уулзана. Гагцхүү цаг хугацаа л хэрэгтэй. 𝑰𝒍𝒂𝒓𝒊𝒂 🍎 𝑨𝒆𝒍𝒊𝒏🍓