-"Тао? Хүний зөвхөн сайн сайхныг нь л харж хайрлавал энэ зөвхөн дурлал. Харин сайн сайхан, муу муухай тэр хүний гэсэн бүхий л зүйлийг нь хайрлаж байвал энэ жинхэнэ хайр байдаг."
-"Тэгээд...магадгүй би өөрийн жинхэнэ хайртайгаа учирсан юм шиг байна" тэр биеээ надаас холдуулах тэр агшинд надад эргэлзээ ихээр төрөх нь тэр. Түүнийг найз залуугаа хэлээд байна уу? Эсвэл намайг уу? гэсэн.
Гэвч эцэст нь эргэлзээ минь үгүй болж, нүүрэнд минь инээмсэглэл тодрох аж.
-"Тэр бол чи. Тао. Би чамд хайртай!" Тэр хэлээд над руу урагшилж эхэллээ. Бага багаар. Төө хүрэхгүй зайнд ирээд зогсоход нь миний ээлж бололтой хэмээн бодсоор нэг хөдлөөд л түүний хөвсгөр, амтлаг бөгөөд чийглэг уруулыг мэдэрч эхлэв.
Хичнээн ихээр санав даа. Энэ уруулыг.
Хичнээн ихээр хайв даа. Энэ биеийг.
Хичнээн ихээр үгүйлэв дээ. Энэ нандин үгсийг.
Удаан хугацааны үнсэлтэнд хэдий мансууран байсан ч агааргүй болохын хэрээр бие биенээсээ хөндийрөх нь тэр.
Гэвч би үүнийг хүсээгүй бололтой түүний толгойн ард тавьсан гараа урагшлуулсаар түүнийг яг урд минь ирэх үед амьсгаатсаар духаа нийлүүллээ.
-"Дахиж алдахгүй болохоор үүрд гарнаас минь атгаач!"
Минжи-"Дахиж орхихгүй болохоор үүрд хажууд минь байгаач!"
-"Би чамд хайртай! Минжи! Бас энэ хайр үүрдийн мөнх үргэлжлэх болно"
Харин үүний дараа би дахин тэр нэгэн онцгой мэдрэмжийг авсан.
Уруул дээр минь буух зөөлөн болоод нойтон түүний уруул
YOU ARE READING
𝗨𝗻𝗶𝗺𝗮𝗴𝗶𝗻𝗮𝗯𝗹𝗲 ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Short StoryУчрах ёстой хүмүүс заавал учирдаг. Юм бүхэн төгсгөлтэй болохоор... Ангалын хоёр талд байсан ч хамаагүй бие биенээ гэсэн хайр л байвал заавал уулзана. Гагцхүү цаг хугацаа л хэрэгтэй. 𝑰𝒍𝒂𝒓𝒊𝒂 🍎 𝑨𝒆𝒍𝒊𝒏🍓
