-"Тэр эмэгтэйгээ авч үлдмээр байгаа л бол үүнийг хий! Үгүй бол бид түүнийг яг одоо хороох болно!"
-"Түүний ширхэг үсэнд л хүрсэн байвал бүх булхайг чинь дэлгэж шоронгийн хадаас болгоно гэж мэдээрэй!"
Тао үүнийг хэлчихээд ширээн дээр байсан хурц үзүүртэй мэс хутгийг шүүрэн авсаар хаалгыг саван гаран одлоо.
Мэдээж үүнээс хойш юу болсон нь тодорхой.
Ерөнхий сайд асан Ким Минсүг нь саяхан маш их хэмжээний мөнгөн торгуулийн хэрэгт орсон ба шүүхийн бие бүрэлдэхүүн өнөөдөр түүний хэргийг үнэн хэмээн тогтоосноос цагдаагийн багийнхан эрэн сурвалжлагаа хийж эхэлсэн байна.
Гэвч яг 4 цагийн өмнө түүнийг амьгүй болсон байдалтай Хан мөрний эргээс олдсон нь тогтоогдож ард түмнийг их л эргэлзүүлэхэд хүргээд байгаа билээ.
5 хоногийн өмнө гарсан Ким Минсүгийн хэрэг нь улам хүрээгээ тэлж, ард түмнийг зэвүүцүүлэхийн зэрэгцээ гэр бүлийнхэн рүү нь халдахад хүртэл хүргээд байсан. Гэтэл өнөөдөр Ким Минсүгийн гэргий Ким Суёон нь өөрийн гэртээ судсаа ханасан байдалтай олдсон байна. Харин үүнд цагдаагийн газрын бүрэлдэхүүн болоод ард түмэн их л шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд Ким Суёоныг амиа хорлоход нь хүргэсэн этгээдүүдийг хайж олох эрлээ хийж эхэллээ.
Ингэж л нэг гэр бүл ердөө 5хан хоногийн дотор ул мөргүй алга болсон юм.
Энэ бүхэн юунаас болсон бэ гэж үү?
Өөрийн байгаа бүхэндээ цаддаггүй, шунахай сэтгэлт хүмүүн төрөл өөрөөс нь л болсон. Тэд хэзээ ч цаддаггүй. Аваад л байдаг, аваад л байдаг... гэвч тэд үүнийгээ хэзээ хойно нь өөрт нь гай болохыг ер мэддэггүй.
Харин Тао? Тэр зүгээр л хохирогч. Хайртай бүсгүйгээ аврахын тулд бусдад ашиглуулсан хохирогч!

YOU ARE READING
𝗨𝗻𝗶𝗺𝗮𝗴𝗶𝗻𝗮𝗯𝗹𝗲 ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Короткий рассказУчрах ёстой хүмүүс заавал учирдаг. Юм бүхэн төгсгөлтэй болохоор... Ангалын хоёр талд байсан ч хамаагүй бие биенээ гэсэн хайр л байвал заавал уулзана. Гагцхүү цаг хугацаа л хэрэгтэй. 𝑰𝒍𝒂𝒓𝒊𝒂 🍎 𝑨𝒆𝒍𝒊𝒏🍓