7-р хэсэг:Минжи?

133 14 0
                                        

Алуурчин болоод амьд үлдэхийн тулд чи ухаантайгаас гадна зүрх сэтгэлгүй байх ёстой!

Түүний сануулж байсан энэ үгс олон жилийн турш надад бодогддог байсан атлаа тэр нэгэн өхөөрдөм бөгөөд жижигхэн охиныг харах тэр л агшинд миний толгойноос ор мөргүй замхарчихсан.

Би тэр олон жилийн дараа анх удаагаа л зүрхээ ийм хурдацтайгаар цохилж байгааг мэдэрч билээ.

Гэвч би энэ их аз жаргалыг хүртэх эрхгүй хүн байсан бололтой. Урдаас минь харан суух чиний хүндхэн царайг хараад л надад ийнхүү бодогдсон юм.

-"Минжи?" Түүний анхаарлыг өөртөө татахын тулд амнаасаа гаргасан хамгийн эрхэм нандин үг минь.

Үнэндээ тэр хариу хэлээгүй ээ, зүгээр л урдаас минь ширтэн суусан.

-"Киахх, хайрт минь гэж дуудахаас аргагүй л өөр мэдрэмж төрүүлж байна шүү?" Түүнийг дахин юу ч дуугарсангүйд чанга инээсээр үргэлжлүүлэв.

-"Энэ чамд таалагдахгүй байх л даа. Гэхдээ би чамайг буцааж өөртөө авмаар байна."

-"Хүсэхгүй байна" Инээдтэй юм. Энэ ердөө хоёрхон л үг байсан байхад яагаад намайг ингэж ихээр гуниглуулаад байгаа юм.

𝗨𝗻𝗶𝗺𝗮𝗴𝗶𝗻𝗮𝗯𝗹𝗲 ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now