Хаанаас эхлэхээ мэдэхгүй хотын гудмаар алхална. Саравчтай малгайныхаа доороос эргэн тойрноо харах гэж шамгүй зовно.
Гарцан дээр ногоон гэрлийг хүлээж зогсож байтал нөгөө талд нэг л танил царай харагдана.
Андуурсан эсэхээ шалгах гэж малгайгаа аван харахад тэр минь яг мөн байна.
Энэ их хугацааны дараа түүнийгээ харах үнэхээр гайхалтай байна.
Өөр улс орнуудаар хайсан боловч тэр минь яг л хажууд минь байсан байна шүүдээ.
Түүнийгээ хараад шууд л нүүрэнд минь инээмсэглэл тодорлоо. Хэзээ ингэж жаргалтай байснаа санахгүй байна.
Гэвч хормын дотор аз жаргал минь алга болсон юм. Минжи ганцаараа биш хоёулаа байсан юм. Нэгэн залуу хажууд нь очин түүнийг хөтлөн авч өөдөөс нь инээмсэглэнэ.
Тэр залуугийн өөдөөс Минжи минь өнөөх үзэсгэлэнтэй инээмсэглэлээрээ инээнэ.
Надаас илүү жаргалтай байлгаж байгаа харагдана. Намайг дурсах орон зай түүний минь зүрхэнд үлдээгүй бололтой.Яаж ч үлдэхвээдээ....
YOU ARE READING
𝗨𝗻𝗶𝗺𝗮𝗴𝗶𝗻𝗮𝗯𝗹𝗲 ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Truyện NgắnУчрах ёстой хүмүүс заавал учирдаг. Юм бүхэн төгсгөлтэй болохоор... Ангалын хоёр талд байсан ч хамаагүй бие биенээ гэсэн хайр л байвал заавал уулзана. Гагцхүү цаг хугацаа л хэрэгтэй. 𝑰𝒍𝒂𝒓𝒊𝒂 🍎 𝑨𝒆𝒍𝒊𝒏🍓