2.Догдлол

5.1K 434 42
                                    

Энэ залуу үнэнээсээ яриад байна уу?.Түүн рүү хэсэг ширттэл нүднээс нь"Намайг чадахгүй гэж бодоо юу?"гэсэн шиг хөмсгөө зангидсаар харна.

"Зөвхөн өнөөдөр."

Миний энэ л хариултыг хүлээсэн аятай намайг хөтлөн доош буух ба

"Пак Жимин."

Буух замдаа тэр ийн хэлчихээд хөтлөсөн чигээрээ буйдан дээр суухыг урьлаа.

Үнэхээр эвгүй орчин.Би яг л шүүлтийн өмнө зогсож буй адил дээрээс доошоо гүйлгэн харах аав ээж хоёр нь айдсыг минь төрүүлж эхлэв.

"Сайн байна уу?,Кан Еэрим гэдэг."

Намайг ингэж бөхийн мэндлэхэд тэд биесээ харж инээснээ

"Ийшээ суулдаа."

Хэдэн минут бүгд урд урдах цайнаасаа балган бие биен рүүгээ инээд дүүрсэн харцаар ширтнэ.

"Та хоёр хэзээнээс үерхэж эхэлсэн юм."

Өнөөх нас тогтсон эрийн асуулт намайг аль хэдийн балмагдуулж орхисон.Ээрж муурсаар баян залуу руу харахад тэр өөдөөс инээгээд

"2 жил болж байна."

Ингэж хэлээд хацар дээр минь хөнгөхөн үнсчихэв.Цочсондоо болоод балгаж байсан цайгаа аав ээж хоёрлуу нь золтой л цацчихсангүй.Үүний дараа хуурамч инээмсэглэл гаргаад

"Уучлаарай,Одоо харин ажилдаа.."

Намайг үгээ ч дуусгаагүй байтал тэр хоёр гадуурх хувцсаа өмсөн

"Тийм шүү дээ,одоо бид хоёр явлаа.Харин орой тухтай уулзъя."

Ийн хэлээд явцгаасан ба тэр хоёрыг гармагц чимээгүй орчинд цайнаас нь том том балгалан суув.

"Сая сонссон уу?.Орой ирнэ гэж байна."

Тэр чимээгүй байдлыг эвдэн ингэж асуусан ба

"Тэгээд юу гэж?.Би ганцхан л удаа найз охин чинь болж өгнө гэж хэлсэн байх аа!"

Би ийн хэлээд гадуурх хувцсаа өмсөн зогсож байтал

"Аав ээж дүү гурваа орон гэр,хооллох ундтай байлгахыг хүсвэл надтай гэрээ байгуул."

Амьдрал хэтэрхий шударга бус юм.Мөнгэй нь мөнгөгүй ээ дийлж хүссэн бүхнээ хийлгэдэг.Удаан хүлээсэн нь шаналаж,удаан хүлээлгэсэн нь жаргадаг.

Ямар үйлийн үрээр энэ залуутай орооцолдчихов оо.

Ууг нь одоо би гэртээ хаягдсандаа болоод уйлаад орондоо хэвтэж байх ёстой байтал үүнээс ч том шаналал,гуниглал гараад ирэх шиг.

Contract wedding/Гэрээт хурим/ᵖʲᵐWhere stories live. Discover now