11.Социофоби

4.3K 369 9
                                    

Сэтгэл санаа минь өдөр ирэх тусам сайжирч байсан юм.

Социофоби/Хүнтэй танилцах,хүмүүстэй ярихаас айх эмгэг/гэх эмгэгийн шинж тэмдэг надад илэрч эхлэхэд би хамгийн зөв алхам болох сэтгэл зүйчтэй уулзаж эмчлүүлж байлаа.

Энэ тухай гэр бүлээс минь өөр хэн ч мэдэхгүй.Гэхдээ энэ эмгэгийг дөнгөж эхэлж байхад нь мэдсэн учраас эмчилгээ хурдан дуусна гэсэн.Гэхдээ л би урьдын адил сул дорой Кан Еэрим болохыг хүсэхгүй байна.Сайхан сэтгэлтэй Кан Еэрим болохыг хүсэхгүй байна.Хүмүүстэй сайхан харьцах төдийд тэд өөдөөс минь ус цацдаг.Хүмүүстэй дотносох тусам өөдөөс минь шүлсээ үсчүүлдэг шүү дээ.

______

Өдөржингөө ширээний ард суусны эцэст ажил тарах цаг боллоо.Пальтогоо өмсөн ажлаасаа гартал Пак Жимин зогсож байсан юм.Ойлгомжтой гэрлэлтээ салгуулах гэж байгаа байх нь.

"Сайн уу."

Тэр намуухан зөөлөн хоолойгоор ийн мэндэллээ.

Тийм шүү дээ.Өмнө нь Жимин ийм сайхан уянгалаг хоолойтой байсан.Миний ой санамжинд түүний сүүлд над руу хашхирсан дүр зураглал байдаг байсан юм.Би ч зөрүүлэн толгой дохьлоо.

"Хоёулаа ойрхон нэг газарлуу оръё.Ярих зүйл байна."

Дахин л толгой дохиж машинд нь суулаа.Ажлаас холгүйхэн байх нэгэн кофешоп орон латте захиалаад түүний ярихыг хүлээн сууна.Түүний хамгийн эхний асуулт

"Жонгүг та хоёр сайн байгаа юу?"

"Тийм ээ."

Товч бөгөөд тодорхой хариулт.Худал бөгөөд үнэнг хүссэн үг.Миний энэ хариултанд тэр үнэн үү? Гэсэн шиг над руу том нүдлэн харж байх юм.

"Чамайг хэдэн хоног авж явбал Жонгүг чинь дургүйцэх байхдаа."

Тэр цонхны цаадах машин,гудамжийг харангаа хэлсэн юм.

"Тийм ээ,дургүйцнэ."

Би ингэж хэлж дуусмагц бид хоёрын захиалсан американо,латте хоёр ширээн дээр тавигдлаа.

"Чи бид хоёрын гэрээ одоо хүртэл байгаа шүү дээ.Чи миний эхнэр.Би чиний нөхөр."

Тэр ингэж хэлээд кофеноосоо нэг балгав.

"Над руу хашгичин,гэрээсээ хөөсөн тэр үед бидний бүх зүйл дууссан гэж бодсон юмсан."

Зэвүүн гэмээр өнгө аястай ийн хэлчихээд түүнийг орхин явах гэтэл

"Чамд зохихгүй байна,Ийм байх чинь."

Contract wedding/Гэрээт хурим/ᵖʲᵐWhere stories live. Discover now