10.Шинэ төрх

4.2K 400 15
                                    

Нэг мэдсэн ганцаархнаа үлдчихсэн байх юм.Хөлөө зөөж ядан гэрийн зүг арай ядан алхаж буй минь энэ.

Толгой эргээд,хөл өвдөөд энэ байдлаараа яагаад ч гэртээ харьж чадахгүй бололтой.Тэд яагаад намайг ганцааранг минь үлдээснийг бүү мэд.

"Гэрт чинь хүргээд өгөх үү?"

____

Согтуу хүн сохор ухаантай гэж энэ үед яах гэж машинд нь суусан юм бэ!Кан Еэрим.Тэр залуугийн нүдэнд согтуу эмэгтэйг гэрт нь хүргэх биш хүслээ хангах зорилгоор суулгасныг нь би дараа нь л мэдсэн юм.

Намайг нэгэн мухар газар авч ирээд оролдож эхэлсэн.Тэгээд л ноцолдож зодолдон барин бие дээрээ дүүрэн шархтай мултарч гарсан минь энэ.

Одоо эмнэлгийн цонхоор гадаах орчинг ажиглан хэвтэнэ.Би яагаад ийм азгүй тэнэг юм бол?.Эсвэл бүх эрчүүд надад ингэж хандаад байдаг юм уу?Би тэдний нүдэнд тоглоом нь болж харагддаг юм байхдаа?Үзэн ядаж байна! Бүгдийг чинь үзэн ядаж байна!

Толгой боосон байх энэ бариу цагаан боолт,энд тэндгүй байх хумсны мөр болон гарт минь залгасан энэ дусал энэ эмнэлгийн үнэр бүгд намайг яг галзууруулах нь.

Энэ бодолтой зэрэгцэн хоол барьсаар ээж аав дүү гурав орж ирэхэд нь л нэг тайвширав.Ээж минь намайг хараад шууд л нулимс дуслуулж хажууд минь ирэн тэврэх аж.

"Миний муу жаахан охин.Яасан ч их зовлон үзэж байна даа."

Ийн хэлсээр үсийг минь илэн уйлахад дүү ч тэр ихэр татан уйлна.

"Кан Сэрим,Өдий 18 хүрчихээд уйлаад байхдаа яадаг юм."

Намайг нус нулимсандаа хутгалдан ингэж хэлэхэд бид бүр ч чангаар уйлцгаана.Харин аав минь нүдэндээ нулимастай байх агаад биднээс нуун байн байн арчин зогсож байв.

Үдээс хойш Сэрим бид хоёр л үлдлээ.

"Салхилмаар байна."

Намайг ийн хэлэхэд тэр таягыг минь бариулан зөөлнөөр босгоно.Би шагайгаа ч мөн бэртээчихсэн байсан юм.Зөөлнөөр алхан өөдөөс минь элбэх салхийг мэдрэхийн тулд аажим аажмаар явна.Энэ чимээгүй байдлыг Сэримын утас дуугаран зогсоолоо.

"Эгчээ таныг ийм болгосон хүнд 30 жилийн ял оноочихож.

Дүү минь ийн баярлан хэлэхэд би гайхширч орхисон юм.

"30 аа?"

Намайг ийн асуухад тэр баярлаад толгой дохин алхалаа.

Contract wedding/Гэрээт хурим/ᵖʲᵐWhere stories live. Discover now