8.Айдас

4.6K 385 29
                                    

Зүгээр л алга болсон мөрөөрөө алга болоод өг.Яг сайхан амьдарч байхад гэнэт хаанаас ч юм гарж ирчихээд хамаг зүйл сүйрүүлээд байх юм.Тэр үед тэр эмэгтэйг үнссэн шигээ тэр эмэгтэйг тэврээд явсан шигээ намайг хүн чинээ тоож хараагүй шигээ яваад өг!.

Нулимсаа дуслуулсан шигээ буйдан дээрээс өглөөг угтлаа.Үнэндээ Жон Жонгүг гэгчийг мартсан гэж бодсон ч үгүй байж.Түүнийг гэх сэтгэл намайг тэгэж их шархлуулсан ч гэсэн мөхөөгүй бололтой.

Түүнтэй өнгөрөөсөн цаг мөч бүр аз жаргалаар дүүрэн байдаг байсан.Хэдий өдөр болгон муудалцдаг байсан ч эргээд л нийлчихдэг.Зөрж өнгөрсөн хүмүүс болгонтой харддаг.Өдөржингөө түүнтэй өнгөрөөдөг байсан юм.Тэр их цаг хугацааг мартсан гэж бодсон ч зүгээр л амьдралд минь өөр нэгэн сэтгэлийг минь анагаах залуу гарж ирсэн тэр нь Пак Жимин.Харин тэр зүгээр л гэрээний дагуу жүжиглэж байгаа...

"Яагаад буйдан дээр унтчихсан юм."

Түүнийг ингэж асуухад нь түргэн нулимсаа арччихаад

"Харин кино үзэж байгаад унтчихаж."

Ийн хэлээд ус уухаар гал тогоо орлоо.Үйлчлэгч эгч нар аль хэдийн өглөөний цай бэлдсэн байх ба бид хоёр ч суун цайгаа ууцгаав.Харин би хоол идэх ч хүсэлгүй байсан учраас зүгээр л хоолоо оролдон сууна.

"Бие чинь өвдөө юу?"

"Үгүй дээ,Зүгээр л хоол идмээргүй байна.Түрүүлээд бослоо шүү."

Ийн хэлээд өрөөрүүгээ орон хэсэг хэвтлээ.Удалгүй Жимин орж ирээд хацар дээр минь үнсэн

"Өнөөдөр оройтох байх."

Яагаад,хэнтэй уулзахыг нь асуумаар байгаач би хайртай эмэгтэй нь биш шүү дээ.Бодвол надаас хэзээ сална даа гэсэн бодолтой явдаг байх.

"Ойлголоо."

Намайг ингэж хэлээд уртаар санаа алдахад тэр гайхсан бололтой том нүдлэн

"Үнэхээр бие чинь зүгээр үү?.Ямар нэгэн муу зүйл болоогүй биздээ."

Битгий худлаа анхаарал халамж тавиад бай Жимин.Мэдэгдээд байна.

"Тийм ээ зүгээр.Нуруу л жаахан чилээд байх шиг байна."

_________

Өдөржингөө орон дээрээ заларсан бурхан шиг хэвтсэн минь энэ.

Оройн хоолны үеэр ганцаараа суун хооллоно.Үйлчлэгч эгч нар ч явчихлаа.Тийм ээ одоо л мэдрэх шиг.Хэрвээ миний амьдралд Жимин гарч ирээгүй байсан бол яг ингээд л орь ганцаараа нулимс дуслуулан хоол идээд сууж байсан байх.Одоо би уйлаад шаналаад сууж байх ёстой байсан ч халамжлуулж,эрхэлж,хувцас авахуулж,гадаадаар ч аялсан.Энэ бүгд Пак Жимин,түүний л ач байх.

Contract wedding/Гэрээт хурим/ᵖʲᵐWhere stories live. Discover now