9....

4.4K 352 28
                                    

Гадуур хувцсаа ч тайлалгүй хэдэн цаг буйдан дээрээ сууна.

Надад ер нь хайр гэгч зүйл тохирохгүй юм байна.Дандаа л намайг өвтгөж байх юм.Өвдсөөр байгаад энэ зүрх сэтгэл бүр байхгүй болчихвол яана аа?.Би хэнийг ч хайрладаггүй тийм эмэгтэй болчихвол яана аа?.

Жимин зүгээр л аав ээждээ өөрөө ч танихгүй эмэгтэйтэйгээ хамт нэг оронд орсонд байхдаа баригдаад аргагүйн эрхэнд намайг ашиглаж байвал яах уу?Жонгүг зүгээр л намайг санасандаа биш өнөөх эмэгтэйгээ орлуулахын тулд надад ингэж сайн хандаж байгаа бол яах уу? Эцэст нь би зүгээр л бүх эрэгтэйчүүдэд ашиглуулаад хаягддаг эмэгтэй болчихвол яах вэ?

Ингэж бодсоор хэсэг зуур зүүрмэглэж байтал юм хагарах чимээнээс цочин сэрлээ.

Нүдээ нээгээд хартал хажууханд минь сөжүний шил хагарчисан байсан юм.Жаахан л зөрсөн бол би оногдох байжээ.Шидсэн зүг рүү хартал мэдээж Жимин.Юм хагарах чимээнээр үйлчлэгчид ч бас сониучирхан харна.Нүд нь гал ассан хэвээр

"Зайл гэж хэлсэн байх аа!"

Үнэхээр хөндий хүйтэн цэвдэг хоолойгоор ингэж хэлээд намайг гарахыг хүлээж буй мэт зогссоор.Үнэндээ энэ бүгд миний л буруу шүү дээ тийм болохоор түүнээс уучлал гуйгаад ч болтугай тайвшруулсан нь дээр байх

"Намайг уучлаарай."

Хэдий маш зөөлхөн хэлсэн ч түүнд сонсогдсон бололтой инээгээд

"Яасан сайхан байсан уу?Хараал идсэн тэр Жон Жонгүгтэйгээ хамт байхдаа жаргалд умбачихаад ирсэн үү!"

Сүүлийн хэдэн үгээ бараг л орилон хэлсэн байх.Тэр шууд л намайг заамдаж аваад

"Сайхан байсан биздээ!.Намайг тэгэж их үзэн яддаг болохоор Жонгүг руугаа гүйгээд оччихжээ!Тийм үү!"

Ингэж хэлэхдээ намайг үе үе сэгсчинэ.

Үгүй дээ,Жимин би чамд дургүйдээ үзэн яддагүй.Чамд хэтэрхий хайртай болохоороо үзэн яддаг юм.Гэхдээ би үнэхээр өөрийгөө яагаад байгааг ойлгохгүй байна.Жонгүгийг мартаж чадахгүй байна.Тэр буцаж гарч ирээд өмнөх шигээ хандаад байна.Би яах юм бэ?Толгой минь хоёр хуваагдах гээд байна.

"Чи намайг өвтгөөд байна."

Нулимсаа урсгасаар айсан нүдээр ийн хэлэхэд тэр заамдахаа болиод уйлж эхэлсэн.

"Өвдөх өө?.Тэгвэл миний энд!энд маш их өвдөж байна.Маш их!"

Ингэж хэлж байхдаа зүрх рүүгээ хуруугаараа хүчтэй цохино.Би шууд л түүнийг тэврэн авсан юм.Тэр ч бас миний төлөө өвддөг байх нь.Тэр ч бас миний төлөө уйлдаг байх нь.Тэр ч бас надад хайртай байх нь тийм үү?

Contract wedding/Гэрээт хурим/ᵖʲᵐWhere stories live. Discover now