5.Гэнэтийн зочин

4.6K 399 48
                                    

Магадгүй энэ маш сонин мэдрэмж ч гэсэн үүнийг хийхийг хүсэхгүй болчихов.Учир нь энэ бүгд хуурамч шүү дээ.

Тийм байтал би түүний нэг шөнийх нь зугаа болоод дуусах гэж үү?.Тэр зүгээр л намайг ашиглаад хаячих байх тийм үү?.Түүнтэй ингэж хурдан дотно харилцаанд орж болохгүй.

"Хүсэхгүй байна."

Би ингэж хэлээд түүнээс холдлоо.Түүнд маш их баярлаж байгаа хэдий ч энэ сэтгэл нь үнэн эсэхэд эргэлзэж байгаа учраас.Тэр сүүлд нь чамаар сайхан зугаацлаа гэж хэлэхвий гэхээс айж байна.

"Чи намайг тамлаж байна шүү!"

Тэр ингэж хэлээд хөдөлгөөнгүй суугаад л байсан.Магадгүй намайг уучлалт гуйгаад очих байх гэж бодсон байх.Гэхдээ надад тэгэх зориг байгаагүй юм.

Бид бараг 10 минут хөдөлгөөнгүй чив чимээгүй суулаа.

"Чи намайг энэ бүхнийг яаж тэвчиж байгааг ойлгож байна уу?Яг одоо би чамайг дарж аваад бүх газарт чинь үнсмээр байгаа ч..."

Тэр ингэж хэлээд дахин чимээгүй болчихов.Аргагүй биздээ.Би сая ч тэр өчигдөр орой ч тэр түүнээр бараг л тоглож байгаа юм шиг санагдсан байх.

"Уучлаарай."

Магадгүй ингэж хэлвэл түүнийг жаахан ч гэсэн тайвшруулах байх гэж бодсон минь энэ.Ардаас нь тэврээд дахин уучлаарай гэж хэлмээр байгаа ч би яаж ч чадахгүй шүү дээ.

Хэсэг хугацаа өнгөрсний эцэст тэр юу ч дуугаралгүй өрөөнөөс гараад явчихсан.Бүр гадуур хувцасаа өмсөөд шууд л гарчихсан.

Үүний дараа 4 цаг өнгөрлөө.Түүнийг хүлээж байгаад хэсэг дуг хийсэн ч хаалга нээгдэх дуунаар сэрж орхив.

"Хаашаа явсан юм.

Намайг ийн нүдээ нухалсаар асуухад тэр

"Ойрхон."

Ингэж хэлэхэд нь түүнээс архи үнэртэж байсан юм.Дараа нь шууд л орондоо орчихов.Магадгүй тэр үнэхээр л уурласан байх.Би түүнээр тоглоод байгаа юм шиг санагдсан байх.

Түүний ардаас орондоо шурган орж ардаас нь тэврээд

"Зүгээр л ингээд унтъя."

Ийн хэлээд тэврэлтээ чангарууллаа.Энэ чинь л аз жаргал.Тэр ч эргэн хараад нүүрэндээ том гэгч нь инээмсэглэл тодруулан унтацгаав.

_________

Парист ирснээс хойш 4 хоног өнгөрчээ.Өнөөдөр бид Сөүл рүү буцна.

Дурлалын хот Парист өнгөрүүлсэн цаг мөч бүр зүрхэнд минь тодоор сийлэгдэн үлдсэн.Жонгүг одоо юу хийж байгаа бол?.Хааяахан ингэж боддог ч түүнийг санасандаа лав биш.Зүгээр л надаас дээр амьдарч байгаа болов уу?Надаас салсандаа харамсаж байгаа болов уу л гэж боддог юм.Миний сэтгэлээс тэр хүн аль хэдийн арчигдан алга болсон.

Харин оронд нь Пак Жимин гэгч залуу үүрээ засах гэж байх шиг байна.

____

Инчеон нисэх онгоцны буудал.

Энд Жон Жонгүг анх чамайг намайг хуурсныг харж мэдэрсэн газар.Тэр үед харсан зүйлдээ итгэхийг ямар их хүсээгүй гээч.Гэхдээ л миний харсан зүйл үнэн байсан.Чи өөр эмэгтэйг үнссээр хажуугаар минь зөрсөн шүү дээ.Чамтай өнгөрүүлсэн 4 жил үнэхээр урт хугацаа ч одоо миний тархинд бараг л үгүй болсон.Чи одоо мартагдсан Жон Жонгүг.

Сөүлд ирсэн болохоор сайхан байна.Гэртээ иртэл хөргөгч бараг л хоосорсон байсан тул бид хүнс цуглуулахаар гарлаа.

_______

"Гялс ариун цэврийн өрөө орчихоод ирье."

Жимин ингэж хэлэн ариун цэврийн өрөөрүү зүглэлээ.Харин би тэргээ түрсээр хэрэгтэй хүнсээ цуглуулан явна.

Гэнэт хэн нэгэн намайг өөртөө наан маш чанга тэврэв.Бүр ямар их цочсон гээч.Шууд л өнөөх хүнийг өөрөөсөө түлхэн хартал

ЖОН ЖОНГҮГ.

Тэгэж их харахыг хүссэн царай,бие.Тэр миний өмнө дүрээрээ зогсож байсан юм.Тэгтлээ их үзэн ядаж байсан түүнийг гэнэт өөдөөс минь гараад ирсэн болохоор түүнд хорссон сэтгэлээ үг болгон гаргаж чадаагүй юм.

Харин тэр үгээ нулимс болгон урсгасан .

Яагаад ч юм түүний өмнө сул дорой харагдахыг хүсээгүй ч цаанаасаа л түүнд гомдсон сэтгэлээ нулимс болгоод гаргачихсан хэрэг.

Дахин тэврэлт.Намайг тэвэрч байхдаа тэр ч мөн уйлж байх шиг.Түүний энэ тэврэлтээс зугтахыг хүссэн ч миний 3 жил хүлээсэн зүйл шүү дээ.Жон Жонгүг тэрний тэврэлт,үнсэлт.

"Уучлаарай,уучлаарай,уучлаарай..."

Тэр энэ үгийг хэдэн зуун удаа чихэнд минь шивнэсэн.Гайхаж байгаач нойтон зүйл мөрөнд минь мэдэгдэхэд л түүний энэ уучлалтыг жинхэнэ гэж мэдрэх шиг.

Бас л гэнэт хэн нэгний гар намайг чангаас чанга тэвэрсэн байсан Жонгүгын гарыг аван шидлээ.Энэ үед л ухаан орсон Жонгүг бид хоёр урссан байсан нулимсаа хоёул зэрэг шувтарчихаад нэг нэгэн рүүгээ харцгаана.

"Чи хэн юм?"

Жиминыг ингэж хэлэхэд Жонгүг над руу гайхсан харцаар харав.Би Жиминд хандаж

"Зүгээр л ТАНИЛ байгаа юм аа!"

Ийн хэлчихээд Жиминыг хөтлөн дэлгүүрээс гарлаа.Тийм ээ би энэ л мөчийг хүлээсэн юм.Түүнийг ч бас энэ мэдрэмжийг мэдрээсэй гэсэн дээ.Надад яаж хандсан түүн шиг нь хандахыг хүссэн юм.

Гэхдээ нэг л хачин.Түүний харц гунигтай,уйтгартай.Яагаад уйлсан,тэвэрсэн бас уучлаарай гэдэг үгийг хэдэн зуун удаа давтаад л байсан юм бол?


________

Contract wedding/Гэрээт хурим/ᵖʲᵐWhere stories live. Discover now