14.Сүүлчийн аз жаргал

4.6K 366 31
                                    

Энэ өрөөнд хэдэн минут ингэж хөлдсөн мэт зогссоныг бүү мэд нэг л мэдэхэд Жимины энгэрт шигдэж байсан юм.Тэр гараа үсийг минь шилэн нуруун дээр хөнгөхөн товшино.Түүнд гомдсондоо ч тэр үү?Сэтгэл минь дэвтэх шиг болж нулимс минь ч урсаж байлаа

"Сайн уйл,Намайг зодсон ч болно"

Тэр ийн хэлээд улам л намайг өөртөө наана.Хэсэг хугацааны дараа нүд рүү минь ширтээд нулимсыг минь арчин

"Би чамаас уучлалт гуйх эрхгүй гэдгээ мэднэ ээ.Гэхдээ заавал хэлэх ёстой байх.Уучлаарай Кан Еэрим.Одоо гэртээ буцаад ирээч.Хүсэхгүй байсан ч болно оо би ойлгоно"

Өнгөрсөн бүх хугацаанд түүнийг үзэн ядаж харахыг ч хүсдэггүй байсан.Гэхдээ энэ"Уучлаарай"гэдэг үг нь яг л бүх зүйлийг мартуулах мэт болж түүнийг дахин хайрлах сэтгэл минь нээгдэх шиг боллоо.Эмэгтэй хүн нээрээ сонин юм аа.Өөрийг нь тэгэж их шархлуулсан хүнийг эргээд ирэхэд нь зүгээр хүлээн зөвшөөрчихдөг

Түүнийг шууд л тэврэн авч удаан хугацааны турш мэдрээгүй уруулыг нь мэдэрлээ

••••••••

Хоёр хоногийн дараа түүний гэрт буцан ирлээ.Бас л яг хэвээрээ байх шив.Үгүй ээ би ер нь юуг өөрчлүүлэх гээд байгаа хүн бэ? Хэвэндээ байхгүй өөр яахав.

Хаалгаар ормогц нэгэн эмэгтэй зочны өрөөнд сууж байв.Энэ чинь тэр өдөр Жиминтэй хамт явж байсан өндөр царайлаг эмэгтэй байна.Түүнийг яагаад мартчихав аа?.Муу адгийн хүүхэн энд юу хийж байгаа юм бол? Түүн рүү ийн муухай харан гайхан зогсож байтал ардаас Жимин миний ачааг зөөсөөр орж ирэв

"Тэр хэн билээ?"

Нэг тийм ёжлосон ч гэмээр өнгө аясаар ийн асуутал Жимин

"Аан манай үеэл байгаа юм танилц"

Бурхан минь.Түүнийг үеэлтэй нь хардсан байна шүү дээ.Би ер нь яачихсан амьтан юм бол оо?.

"Сайн байна уу?Кан Еэрим гэдэг"

"Сайн уу?Пак Ханна"

Энэ өдөржингөө үеэлтэй нь дотно танилцаж олон ч зүйл ярьж өнгөрөөв.Тэр багаасаа Америкт байсан Солонгосыг сайн мэдэхгүй.Жиминтэй их дотно найзууд.Мөн Америк найз залуутай.Өнөөдөр тэр ч бараг миний найз болчихсон гэж хэлж болох байх.

"Үнэхээр сайхан байлаа Еэрим"

Тансаг хүрэм болоод,гялалзсан хар нүдний шил.Тэр ийн хэлээд над руу мишээн харж байлаа.

Contract wedding/Гэрээт хурим/ᵖʲᵐWhere stories live. Discover now