7.Дуудлага

4.8K 447 6
                                    

"Би энд ажилмааргүй байна."

Намайг хуруугаа оролдон ийн хэлэхэд Жимин

"Тийм ээ,Чи ажил хийхгүй гэртээ байхад болно."

Ингэж хэлэн намайг дагуулан машиндаа сууцгаав.Гэртээ харих замдаа хэн ч юу ч яриагүй ба хаяахан бие бие рүүгээ дулаан инээмсэглэл цацруулж байлаа.

Оройн хоолоо идэж дууссаны дараа утсанд дуудлага ирэн харвал Жонгүг байв.

Тэр хэсэг зуур толгойд минь маш олон бодол эргэлдэж яг авахын даваан дээр тасарчихав.Яах гэж байсан юм бол?.Яагаад над руу залгадаг болчихов?.Түүнд миний мэдэхгүй ямар нэгэн нууц байгаа болов уу? Гээд л толгойд битүү түүний талаарх бодол эргэлдэж байна.

Үгүй ээ!.Би яагаад түүнд санаа зовж түүний талаарх бодолдоо дарагдан суух гэж?Би Жон Жонгүг гэгчийг аль хэдийн мартсан шүү дээ.Тийм болохоор зүгээр л тэр хүн миний амьдралд байгаагүй юм шиг замхран алга болсон гэж бодъё.

Харин одоо Жимины өдөр хэлсэн үгэнд нь баярлан хэвтэнэ."Миний эмэгтэй,миний эхнэр".Яг энэ хэлсэн үг нь бие дотор минь цуурайтаж хамаг шар үс болгоод хаячихав.Тэр ч бас надад хайртай болчихсон бол яах вэ?

Орондоо орон утсаа хэсэг оролдож байтал Жимин цээж нүцгэн ор луу ороод хэвтчихэв.Одоо бараг хамт нэг оронд унтахгүй гэдэг дүрэм ор сураггүй алга болж дээ.Гэхдээ түүнтэй хамт унтахад надад сайхан байдаг.

Хэдэн минутын дараа Жимин унтсан бололтой хөдөлгөөнгүй боллоо.Магадгүй цаанаасаа түүний гэдсэнд хүрэх хүсэл минь давамгайлж түүнийг тэврэв.Жимины булчинлаг цээж хийгээд зөөлөн арьс нь ямарч эмэгтэй хүнийг гайхшируулж чадах байх.Түүний цээжээс авахуулан доошлуулж булчинлаг биеийг нь мэдрэх тэр мэдрэмж.Гэнэт л унтсан гэж бодсон Жимин ам нээлээ.

"Чи намайг өдөөд байна уу?"

Ийн нүдээ анин хэлээд над руу харан хамраа шүргэлцүүлэхэд нь л нэг ухаан орж түүнээс холдов.

"Ү-ү-гүй-ээ."

Хамаг бие минь халуу шатаж байгаа аятай гар хүртэл салгалж байв.Гэхдээ би түүний эхнэр.

Тэр хүртэл намайг өөрийнхөө эмэгтэй гэсэн шүү дээ.Тийм болохоор нэг удаа биеэ түүнд даатгаад үзэх үү?.Гэнт өөрийгөө юу бодоод байгаад гайхан хэвтэнэ.

Бурхан минь галзуурч байх шиг байна.Гэвч энэ удаа түүнийг хүсэмжлэх хүсэл минь улам ихээр мэдрэгдээд байх юм.Аахх,Эргэлзэж байна.

Contract wedding/Гэрээт хурим/ᵖʲᵐWhere stories live. Discover now