13.Jimin's pov

4.4K 374 4
                                    

Хэсэг гайхширан зогссон юм.

***

"Өвдөх өө?.Тэгвэл миний энд!энд маш их өвдөж байна.Маш их!"

Ингэж хэлж байхдаа зүрх рүүгээ хуруугаараа хүчтэй цохино.Би шууд л түүнийг тэврэн авсан юм.Тэр ч бас миний төлөө өвддөг байх нь.Тэр ч бас миний төлөө уйлдаг байх нь.Тэр ч бас надад хайртай байх нь тийм үү?

***

Энэ үнэн байжээ.Тэр үед миний бодсон бодол үнэн байжээ.Итгэж өгөхгүй нь.Гэхдээ тэр жинхнээсээ хэлсэн гэж үү?Тэр хайртай гэдэг үгийг зүгээр л арга мухардан хэлсэн бол яах вэ?

"Ю-юу?"

Балмагдсандаа болоод хамгийн түрүүнд хэлсэн үг минь энэ байсан юм.

Jimin's flashback

8 сарын 15

Өчигдөрхөн Еэримийг заамдаж авсан дүр зураглал нүднээс салахгүй байна.Тэр тэврэлтээс нь гарахыг хүсэхгүй байсан хэрнээ тэр новштой хамт хоносон гэж бодохоор цаанаасаа л уур хүрэн түүнийг түлхчихсэн.Өвдсөн байхдаа Кан Еэрим.

Дүү нь хоол оруулж өгч байгаа бололтой өрөө рүү нь ороход Еэрим харваас идэхгүй гэж байгаа юм шиг орноосоо өндийсөнгүй.Царай нь хөөж хавагнан шөнөжингөө уйлсан нь илт харагдаж байна.Энэ бүхнийг гэрийнх нь гадаа цонхноос ажин харж буй би өчигдөр яагаад тэгснээ өөрөө ч ойлгохгүй нь

8 сарын 16,17,18,19,20...

...9 сарын 10

Энэ бүх хугацаанд тэр намайг орой болгон гэрийнх нь гадаа байнга ирдэгийг мэдсэн болов уу?Үргэлж хаалганаас нь буцдаг.Орохоор зориглон ирдэг ч намайг яаж хүлээж авах бол гэдгээс айж байна.

9 сарын 11

Цагдаагийн газар нүд нь улаанаараа эргэлдэн орж ирсэн хүн бол би.

"Хаана байна!Еэримийг тийм болгосон новш хаана байна!!"

Намайг ийн орилоход хэсэг цагдаа нар намайг тайвшруулан түүнийг хүчирхийлэхээр завдсан новштой уулзууллаа.Би түүнийг хараад шууд шанаадаж эхэлсэн юм.

Цагдаагийн даргад дугтуйтай мөнгө өгөн

"Тэр новшийг хэзээч гарж ирэхгүй болтол нь шоронд хатаагаарай!"

Ийн хэлчихээд амьсгаагаа дарж ядан гарлаа.

9 сарын 27

Миний өрөө рүү дайрчих шахам орж ирсэн залуу уур уцаарандаа баригдчихсан орж ирсэн юм.

"Хөгийн новш минь! Еэримийг хөөсөн гэнэ ээ!"

Тэр ингэж хэлсээр шууд намайг заамдав.Хараад байсан их л танил царай.

Жон Жонгүг!!.Харсан царайндаа итгэх ч үгүй гайхан зогсож байгаад гэнэт л уур минь буцалж түүнийг зөрүүлэн заамдаж аваад

"Чи тэр шөнө Еэримтэй яах гэж хоносон юм! Новш минь хэлээч!"

Тэр миний хэлсэнд цочирдон нэг том нүдлээд

"Тэрнээс болоод Еэримийг хөөсөн хэрэг үү?"

Ийн хэлээд надаас гараа авав.

"Тэр өдөр чиний бодож байгаа шиг юм болоогүй.Зүгээр л түүнийг санасандаа сүүлийн удаа хамт байсан юм.Зүгээр л тэвэрч унтсан.Өөр юу ч болоогүй байтал түүнийг яаж байгаа юм."

Үнэхээр их цочирдсон.Хамгийн сүүлд тэр надаас айн нулимс дуслуулж байгаа дүрслэл толгойд минь буун өөрийгөө яг л алчихмаар санагдаж байлаа."Өвтгөөд байна" тэр энэ үгээ нулимстай айсан нүдээр хэлэхэд нь би яаж өөдөөс нь хашгичиж харааж зүхсэн билээ.Харамсаж байна.Цаг хугацааг ухрааж болдог ч болоосой.Яг одоо очоод уучлаарай гээд тэвэрмээр байгаа ч түүнийг намайг яаж хүлээж авах бол гэхээс маш их айж байна.

10 сарын 10

Түүний дүү болох Сэримийн амнаас сонссон үгэндээ гайхширан гэрийнх нь үүдээс буцаж буй минь энэ.

"Та одоохондоо эгчтэй уулзаад хэрэггүй байх.Тэр Социофоби гэх сэтгэцийн эмгэг тусчихсан.Нэг ёсондоо хүмүүстэй харьцахаас зайлсхийх өвчин.Жонгүг ах дараа нь та тэгээд удалгүй хүчиндүүлэх шахаад биеэрээ дүүрэн шарх сорвитой болчихсон.Дарааллаад ийм олон сэтгэлийн дарамт цохилт авчихаад эхлээд эрэгтэйчүүдийг үзэн ядаж байна хэзээч харьцахгүй гэдэг байсан ч цаашлаад бүх хүмүүстэй ярилцаж дотносмооргүй байна гэдэг болчихсон.Та гэнэт л гараад ирэх юм бол эгч яг галзуурах байх.Тийм болохоор эмчилгээ дуустал зүгээр чимээгүй байж бай тэгэх үү!"

Энэ үед би бараг л шоконд орсон гэж хэлж болох байх.Сэтгэцийн эмгэг гэнэ ээ?.Өөрийгөө үзэн ядаж байна.Хараал ид яг одоо өөрийгөө алчихмаар байна!

Flashback end


~~~~~~~~

Contract wedding/Гэрээт хурим/ᵖʲᵐWhere stories live. Discover now