/Мин Юнги/
Юу нь үл мэдэгдэх хачин чимээнүүдээр хүрээрүүлсээр сэрлээ. Нэг л тухгүй санагдан босон харвал эргэн тойронд хүмүүс алхалдан, зарим нь чихэндээ нэг зүйл наачихаад өөрсдөнтөйгөө яриад явж байв.
Би юу болоод байгааг ойлгох гэж нилээн удав. Би өөр ертөнцөд ороод ирэв үү? Эсвэл ирээдүйд хүрээд ирэв үү? Хаана байгаагаа мэдэхгүй, танидаг хүн байхгүй, цаг хугацаан баримжаа байхгүй яахаа мэдэлгүй сэрсэн сандал шиг юман дээрээ суусаар. Зүүдэлж байж магадгүй гэж бодон өөрийгөө чимхэж үзэв. Өвдөж байсанд нь улам сандрах шиг.
Удалгүй нар жарган бүрэнхий айлчлан ирэв. Унтаад сэрэхэд буцаад хэвэндээ орчихоно гэж бодон унтахаар хэвтэв.
Хэн нэгэн намайг дуудах нь сонсогдож сэрэн хартал нэгэн бүсгүй над руу санаа зовсон байртай харж байлаа. Намайг босгоод "таныг хэн гэдэг вэ? Юу нөгөө гэр оронгүй хэрэг үү?" хэмээн над руу харсаар хэлэв. Би сул дуугаар "гэртэй л дээ, гэхдээ чамд тайлбарламаар л байна, даан ч би өөрөө ч юу болоод байгаагаа мэдэхгүй байна" гэвэл бүсгүй инээмсэглэн "Кан Мира гэдэг" хэмээн гараа сунгахад нь би гарыг нь итгэлгүйхэн атган "намайг танихгүй байхыг бодоход танилцуулахаас биш...Мин Юнги" гэв. Мирагийн нүд нь томрон "хөөх хааны удмын хүн юм уу?" гэхэд нүд минь сэргэн "тийн, би хаа-" гээд хаан гэдгээ хэлэх гэж байснаа болин танихгүй газар дөнгөж танилцсан хүндээ хаан гэдгээ хэлвэл асуудал үүснэ гэж бодон "тийм л байх, амм... би хүнээс тусламж гуйх дургуй л дээ, гэхдээ надад туслаач" гэхэд Мира инээн "чи сонин юм аа, маргааш асрамжийн газар очих болхоор өнөөдөртөө манайд хоночих" гээд босов. Би даган босоод тэдний гэр лүү явав.
•
•
•
YOU ARE READING
Битгий яв...
RomanceГуйж байна..намайг битгий орхи. Битгий яв... Эхэлсэн:2020:05:31 Дууссан:2020:06:13