Айгаад байна

89 15 2
                                    

Юнги ажлын өрөөндөө сууж байтал захирал нь орж ирэн одоо Юнги албан ёсоор зохион байгуулагч боллоо. Цалингаа сарын сүүлчээр авахаар болон үнэхээр баяртай байлаа.

Юнги маргааш болох найзуудын уулзалтанд хэрэгтэй зүйлсээ захиалчихаад тогооч нарт хүлээлгэж өгөн ажилаа тарахыг хүлээн сууна.

Удалгүй таран замаараа сүүтэй зайрмаг бас шоколадтай зайрмаг аван өөрөө шоколадтайг идсээр гэртээ ирэн хөргөгчинд зайрмагаа хийн хувцасаа солив.

Юнги хэсэг зурагт үзэн суусны эцэст усанд орохоор болон худалдаж авсан алчуураа барьсаар угаалгыг өрөө оров.

Хэсэг хугацааны дараа Мира гэртээ ирэн яг энэ үед Юнги бэлхүүсээрээ алчуур уячихсан гарч ирэн тэр хоёр бие биенээ хараад гацчихав. Мира барьж байсан тортоо юмнуудаа унагаачихав.

/Мира/
Хүнсээ цуглуулчихаад иртэл Юнги дээгүүрээ нүцгэн угаалгын өрөөнөөс гараад ирлээ. 😳. Тэр үнэхээр халуухан харагдаж байлаа. Үснээс нь ус дуслан түүнийг үнэхээр сайхан харагдуулж байлаа. Бие нь дээр нь байх хатаагүй усны дуслууд, түүний булчин.

/Зохиогчийн талаас/
Мира түүнийг ширтээд зогсчихов. Юнги хоолойгоо засан "кхм, чи хааччихаад ирсэн юм" гэхэд Мира ухаан орон хурдхан шиг авсан юмнуудаа хөргөгч рүү чулуудчихаад өрөөндөө орчихов. Юнги бага зэрэг инээн түүнээр тоглохоор шийдэн доогуураа зөвхөн шортоо өмсөөд хоол хийж эхлэв. Хоол хийж дуустал Мира гарч ирсэнгүй. Кимчитэй шөл хийн хачирнуудаа гарган тавиад Мираг дуудахад тэр "хувцасаа өмссөн үү?" гэхэд Юнги жуумалзан "өмсчихсөөн, би удахгүй ээ" гээд нойл оров. Мира гарч ирэн шөлнөөс нь ууж эхлэв. Юнги жоохон байж байгаад гарч ирэн Мира дээр очтол Мира ууж байсан шөлөө цацаад тэрэндээ хахчихав. Юнги хурдхан шиг түүнд ус хийж өгөн Мирад өгвөл Мира түүнийг аван нэг амьсгаагаар уучихав. Юнги инээн өрөөндөө орон дээгүүрээ юм өмсчихөөд гарч ирэн юу ч болоогүй мэт хоолоо идэж эхлэв. Мира түүн рүү хэсэг харснаа шөлөө идэж дуусгачихаад сандлаа налан "одоо амттай юм идмээр байна" гээд гонгиноход нь Юнги амандаа хачирнаас чихсээр "өлдөөгчинд..айлмаг байаа" гэв.
"Айн?"
Гэхэд Юнги хурдан хурдан зажилан "хөлдөөгчинд зайрмаг байгаааа" гэхэд нь Мира инээн зайрмагаа авч идэв.
"ЮНГИ"

"Яг хажууд байж юундаа орилоод байгаа юм?"

"Хха, энд гоё кино гарч байна, хамт үзэх үү?"

"Мм тэгэхээс дээ"
Гэсээр тэд хамтдаа киногоо үзэцгээв. Тэр кино нь аймшгийн бөгөөд хайр дурлалтай кино. Тэднийг кино үзэж байхад гэнэт л цахилгаан цахиж бороо орж эхлэв.
"Хүмүүс ийм юм үзээд айдаг гэж үү?"

"Айх нэг нь айх л байх" гэхэд Юнги сонин царайлан киногоо үргэлжлүүлэн үзэв. Гэнэт нэгэн сонин царайтай хүн гарч ирэн Мираг айлгачихав. Мира Юнгид наалдан нүүрээ цээжинд нь наахад Юнги инээн зурагтыг нь унтраагаад "одоо болох байхаа" гэв. Мира ч толгойгоо дохин тэд унтахаар өрөө өрөөндөө орцгоов. Юнгиг юм бодон хэвтэж байхад нь Мира түүнийг дээрээс дуудах нь сонсогдон Юнги түүн дээр очвол Мира хөнжлөөрөө биеэ ороочихсон орныхоо толгойг налаад сууж байлаа.

"Мира унтахгүй яасан юм?"

"Айгаад байна"
Гэхэд Юнги санаа алдаад Мираг тэврэн хэвтэв. Түүний үсээр оролдон амандаа үг нь мэдэгдэхгүй ая аялана.

Удалгүй Мира унтан Юнги ч унтахаар нүдээ анилаа.



Зиа ямар байна?

Өнөөдөр ямар хуу байв даа?
Миний хувьд их л хэцүү өдөр байлаа. Турж байгаа болохоор кк. Хоолоо багасгаад дасгал их хийгээд. Хха тэр ч яахав.
Баяртай...

Битгий яв... Where stories live. Discover now