Ажил дээрээ яаж буцахаа бодон сууж буй Юнгиг захирал нь орж ирэн бодлоос нь салгав. Захирал нь түүнд цалинг нь өгөн гарч одов.
Орой болж Мирагыг ажлынхан орж ирэн уулзалт гэхэд хэцүү баяраа тэмдэглэж эхлэв. Мира чимээгүй л юм идэн суухад Юнги хүрч ирэн түүнийг өрөөндөө авч ирэв.
"Яасан бэ? Юнги?""Гадуур гарцгаая, дэлгүүр хаах арай болоогүй байгаа"
"Гэхдээ чи ажилаа яах юм, би юу гэж хэлж гарах юм"
"Би энд дахиж ажиллахгүй, чи ганцхан удаа надад цаг заваа гаргачих гуйя"
"Заза"
Гэж Мира санаа алдаад нууцаар гарч ирэн тэд дэлгүүр оров. Юнги л түүнд юм авч өгөх гээд байлаа. Мира ч эелдгээр татгалзан чимээгүй л явж байлаа.Юнги гэнэт зогсоод Мираг түрүүлээд явж бай гээд тэндээ үлдэв.
Удалгүй Мирагын ардаас ирэн тэд хоолонд орцгоов.
Мира инээмсэглэн Юнгигын хоол идэж байгаа зургыг нууцаар дарав. Юнги мэдэж байсан ч чимээгүй л байв. Ядаж түүнийг дурсах зүйлтэй болох нь.
Гэртээ орж ирэн шууд л Мира унтчихав. Юнги харин буцан гараад тор дүүрэн сүүтэй зайрмаг аван хөлдөөгчинд нь хийгээд өрөөндөө орон захидал бичэн доор нь өнөөдөр авсан зүйлээ тавиад шүүгээндээ хийв.
Ингээд тэр унтахаар хэвтэн нүдээ анив.
☆彡
Юу нь мэдэгдэхгүй харанхуй газар хөвнө. Эцэс төгсгөлгүй энэ харанхуйд тэр хөвсөөр.
•
•
•
Дуусах дөхөж байна даа.
YOU ARE READING
Битгий яв...
RomanceГуйж байна..намайг битгий орхи. Битгий яв... Эхэлсэн:2020:05:31 Дууссан:2020:06:13