Би хаана байна?

207 20 0
                                    

/Мин Юнги/

Дахиад энэ новшийн зүүд. Энэ хараал идсэн сорвыг авсан тэр үеийг зүүдэлдэг болоод нилээн удлаа. Багш маань нүүрэнд минь сорви суулгаснаас болж цаазаар авхуулсан. Тэр үеийн өвдөлтөө хааяа мэдэрдэг, нүүрээр минь дүүрэн цус, нүдээ ч нээж чадахгүй өвдөлтөндөө уйлах бяцхан хүү. Хэдэн сар нүдэндээ боолттой байсны эцэст шарх маань эдгэрсэн ч нүүрэндээ маш том, урт сорвитой үлдчихсэн.

Хар дарснаасаа болоод эрт сэрчихэв. Дөнгөж л үүр цайж байсанд нь дулаан хувцаслан гадаа гарав. Өглөөний сэрүүн салхи нүүрийг минь илбэх нь намайг инээмсэглэхэд хүргэнэ. Усан цэнхэр өнгөтэй байсан тэнгэр удахгүй нар мандана гэсэн шиг л улаанаар туяарана. Нар мандахыг харчихаад буцан өрөөндөө орон өнөөдөр болох уулзалтандаа бэлдлээ. Хөрш улсын ханхүү ирнэ гэсэн.

Өргөөндөө орон цай бэлд гэж хэлэн сууж байтал зарц нарын нэг нь орж ирэн "хаантаан, Пак хаантаны хүү ирсэн байна. Оруулах уу?" хэмээхэд нь зөвшөөрөл өгвөл удалгүй Пак хаантаны ганц хүү нь орж ирэв. Би босон мэндэлвэл Пак ханхүү зөрүүлэн мэндлэн бид хоёр сууцгаав. Түүнийг Пак Жимин гэдэг, хөрш хаант улсыг өв залгамжлах ганц ханхүү. Жимин ханхүү надтай нас жацуу, учир нь бага байхад минь л хаан аав хатан ээж минь өвчин тусаснаас болоод нас барсан болохоор би жоохон байхдаа л хаан болчихсон.

Бид нар жаргатал юм ярьж суув. Бид багаасаа л хамт сургуулилж найзууд болсон. Гэхдээ би хаан болж Жимин ч тэр хаан болох бэлтгэл гээд завгүй явсаар сая л нэг юм уулзлаа.

Орой болж би ч орондоо орлоо.

       ☆彡
Харанхуй дунд хөвнө. Хязгаар нь үл мэдэгдэх энэ харанхуй талбайд хөдөлж чадалгүй хөвсөөр...


Битгий яв... Where stories live. Discover now