Өнөөдөр найзуудын уулзалтыг хянан өнгрөөчихөөд өрөөндөө сууж байгаад Юнги харихаар босов.
Замаараа дэлгүүр орон сүүтэй зайрмаг хоёрыг аваад гэртээ ирэн хоол хийв. Удалгүй Мира гэртээ ирэн хоолоо идчихээд өрөөндөө орчихов. Юнги зайрмагаа барин түүний араас ортол Мира ширээн дээрээ баахан цаас тараачихсан үсээ зулгаагаад сууж байлаа.
Юнги болгоомжтойгоор түүн дээр очин нуруун дээр нь гараа тавихад Мира эргэж хараад хүчээр инээмсэглэв. Юнги түүнд зайрмагаа өгөхөд Мира сандалтайгаа хамт ширээнээсээ холдон чимээгүйхэн зайрмагаа идэж эхлэв.
"Чи зүгээр үү? Мира?"
"Мм зүгээр л байх шиг байна, захирал баахан бичиг цаасны ажил өгчихөөд маргааш гэхэд дуусгачихсан байгаарай гэсэн"
Гээд санаа алдав."Мм би туслах уу?"
"Зүгээр ээ, би өөрөө хийчихэж чадна"
Гээд эргэн ажилдаа оров. Юнги ч өрөөнөөс нь гаран хаалгыг нь хаав.Шөнийн 1 цаг болж байхад Юнги Мира яаж байгаа бол гэж бодон өрөөнд нь очин хартал Мира ширээгээ дэрлээд унтчихсан байв.
Юнги түүнийг өргөн оронд нь оруулан хучиж өгчихөөд гэрлийг нь унтраан ширээний бүдэгхэн гэрэлд түүний ажлыг хийж эхлэв.
Эхэндээ ойлгохгүй байсан ч уншиж уншиж арай гэж нэг юм ойлгон үүрийн 4 цаг болж байхад бүгдийг нь хийж дуусгав.
Юнги өрөөндөө орон унтах гэсэн ч нойр нь хүрээгүй тул босон өглөөний цай бэлдчихээд тагтан дээрээ гарав. Тэндээ жаахан байж байгаад буцан ороод цаг харвал 6 цаг болж байлаа.
Юнги өрөөндөө орон хувцасаа өмсчихөөд Мираг сэрээхээр дээш гарав. Өрөөнд нь ортол тэр үнэхээр бөх гэгчин ухтаж байлаа. Юнги түүнийг дахиад жоохон унтуулахаар шийдэн сандал дээр нь суув.
30 минут хүлээсний эцэст Юнги түүнийг сэрээх гэтэл тэр өөрөө сэрж байгаа бололтой ийшээ тийшээ хөдлөн суниана. Юнги ч өрөөнөөс нь гаран гадаа нь хүлээв.
Гэнэт Мира орилоход Юнги сандран орвол Мира цагнаасаа хараагаа салган над руу харна.
"Миний ажил...би дуусгаагүй"
Гээд ширээн дээрээ очоод цэгцтэй эмхэлж тавьсан бичиг баримтуудаа хараад нилээн гайхав. Бүгдийг нь нэг бүрчлэн бичиж хийсэнийг харан Юнги рүү нэг харвал Юнги байдгаараа инээчихсэн "би хийчихсэн" гээд гараад явчихав. Мира ч тайвшран ажилаа цүнхэндээ хийгээд хувцасаа өмсөөд гарвал Юнги өглөөний цай бэлдчихсэн байлаа. Мира ч түүнд маш их баярласнаа илэрхийлэн цайгаа уугаад тэд гэрээс гарав.Мира Юнгиг ажилынхан газар буулгатал Юнги Мираг буугаад ир гэсээр байгаад Юнгигын ажилдаг газар луу Мира хамт оров.
"Юнги, би ажилтай ш дээ"
"Хүлээж бай"
Гэчихээд Юнги гүйгээд орчихов. Удалгүй хувцасаа сольчихсон гарч ирээд Мирад капучинно хийж өгөв."Өө баярлалаа"
Гээд Мира ажилдаа явав.Юнги ч төрсөн өдрийн үдэшлэгийг хянан өнгрүүлчихээд гэртээ харив. Хэдэн цагын дараа Мира орж ирэн тэд хоол хийн идчихээд унтахаар болцгоов.
Юнги урьд шөнө унтаагүй болохоор хэвтээд л шууд унтаад өгөв.
☆彡
Хаант улсад үймээн гарч энд тэндгүй айсан ард иргэд хааныгаа хүлээнэ."Пак ханхүү, хаан сэргээгүй л байна"
"Сэргээгүй хэр удаж байна"
"1 сар гаруй болж байна аа, Пак ханхүү"
"Мин хаантаны эцэг эхийг авч одсон өвчин хаан улсад дахин дэгдэж аль хэдийн 30 гаруй энгийн ард иргэд хүндээр өвчилсөн байна. Бүгд л Мин хаантаны тушаалыг хүлээж байгаа бол Мин хаантан сэрэх шинж алга, зүрх нь зогсоогүй ч үхсэн юм шиг л байна, Пак ханхүү. Энэ байдлаараа удаан байвал энэ өвчин бүх ард иргэдэд тархах нь байна"
Мин хаантан сэргэхгүй бол гэм зэмгүй хүмүүс аюулд өртөх нь...
Юнги зүүднээсээ сэрэн юу болсон талаар дахин бодно.
Эцэг эхийг минь авч одсон өвчин хаант улсад минь дахин тархсан.
Би унтаад сэрэхэд энд ирчихсэн байсан, тэрнээсээ хойш тэр үедээ дахиж сэрээгүй юм байна.
Хамгийн гол нь..
Тэдэнд би хэрэгтэй
•
•
•
Ямар байна. Одоо ингээл уйлаан майлаан эхлэх нь дээ. Өө нээрээ Winter flower гээд өгүүллэг оруулсан уншаад үзээрэй.
YOU ARE READING
Битгий яв...
RomanceГуйж байна..намайг битгий орхи. Битгий яв... Эхэлсэн:2020:05:31 Дууссан:2020:06:13