Намайг ирээд аваач

127 18 0
                                    

Тэр хоёр хоёул өглөө эрт боссон байлаа.

"Юнги, явцгаая"

гэсээр тэр хоёр ажилдаа явахаар гэрээсээ гарав.
"Тэгэхээр танай ажил чинь манай ажилтай ойрхон юм байна лээ. Би чамайг тархаараа авчихаж болох юм байна лээ"
гэх Мирагын хэлэх үгийг анхааралтай сонсон суух Юнгиг Мира дотроо үнэхээр өхөөрдөм юм гэж бодож байлаа.

Юнги Мирагын машинаас буун ажил хийх газар луу гаа оров. Өглөө эрт байсан болохоор нээх их хүн байсангүй Юнги ч шууд л нэг хүнтэй ярилцан ажилаа хийхээр болов.

/Юнги/
Ажилын хувцас гэж цагаан цамц хормогчтой өмсөн хүнээс зааварчилгаа авсаар ажилдаа гарав. Нэг нэгээр хүмүүс орж ирсээр би ч очин захиалгыг нь аван бас хүргэж өгнө. Ийш тийшээ гүйсээр цайны цаг болон хэг юм суухтайгаа болов. Гартаа американо барин суух над дээр нэгэн эмэгтэй ирэн яриа өдөж эхлэв. Би ч нээх их зүйл ярьсангүй, юугаа ч ярихав дээ ямар |сайна уу? Намайг Мин Юнги гэдэг. Би шар урт үстэй, нүүрэн дээрээ том сэлэмний сорвитой Мин овогтний хүү бас хаан нь байна. Тэгээд нэг өдөр унтаад сэртэл энэ газарт ирчихсэн яаж буцах аргаа мэдэхгүй байна| гэлтэйн биш. Удалгүй буцан ажилдаа орон захиалгуудад дарагдсаар.

Өдөр тарах байх гэж бодсон ч бүр орой тарна гэдгээ сая л мэдлээ. Сонин царайлсаар буцан ажилдаа оров.

Орой болж тарах дөхсөөр үйлчлүүлэгчид ч багассаар.
Сүүлийн үйлчлүүлэгч орж ирэн захиалгыг нь авахаар очив. Нэг капучинно бас карамелтэй энгийн жигнэмэг. Захиалгыг нь аваачин өгөхөд доош харан сууж байсан хүн дээшээ харан над руу инээмсэглэв. "Өө Мира чамайг таньсангүй" гэхэд Мира инээмсэглэн захиалгаа авав. Мирагын урд нь суухад Мира "эхний өдөр их дажгүй байгаа бололтой шүү, захирал нь ямар хүн юм байна" гэхэд нь би гайхан "захирал? Би зохион байгуулагч гэдэг хүнтэй л уулзсан" хэмээн толгойгоо хажуу тийш болгосоор хэлэвэл Мира чанга инээн "чи сонин юм аа, захиралтай нь найзууд болчихвол чамд их ашигтай, би захиралтайгаа найзууд л даа тэгээд намайг дандаа эрт тараадаг бас цалинтай амралт олгодог" гээд нүдээ онийлгон хэлэв. Нүдээ онийлгон хэлсэн нь үнэхээр өхөөрдөм байсанд чангаар инээчихэв.

"Мира намайг завтай болохоор би өөртөө хувцас авах хэрэгтэй байна аа"

"Аан амралтын өдрүүдээр явцгаая"
гээд Мира босов. Дуусгаагүй капучинногоо гартаа барин "би өнөөдөр орой дуусгаагүй ажилаа хийх хэрэгтэй, чи ганцаараа байж чадах уу? Би удахгүй л дээ 1 юм уу 2 гээд л оччих байх тэр хүртэл л" гэхэд нь бага зэрэг сандарсан ч зүгээр гэдгээ хэлэвэл Мира инээмсэглэн гэрийнхээ түлхүүрийг надад өгөөд гэрт утас байгаа хэрэг гарвал залгаарай гээд гараад явчихав.

"Мин Юнги, өнөөдөр сайн ажиллаа май" гээд надад цалинг минь өгөв. Би цалингаа өдөр өдөрт нь авахаар тохирсон юм. "Өө нээрээ саяны ярилцаад байсан эмэгтэй чинь хэн юм?" гэхэд нь гайхан "м-миний найз" гэвэл зохион байгуулагч маань жуумалзан "сайхан амьтан байна шүү, ганц шөнө "найз" ыгаа зээлэх үү?" хэмээн муухай хоолойгоор хэлэхэд нь миний уур хүрж байсан ч ажилаасаа халагдчихана гэж бодон "зээлэхгүэ, таныг түүний дэргэдүүр ч харахыг хүсэхгүй байна, тэгэхээр түүнээс хол байгаарай" гээд гарвал их харанхуй болчихсон байлаа.

Мирагын гэрт ирэн (миний гэр арай биш) Мирагын өгсөн гэрийн хувцасыг сольж өмсөөд буйдан дээр ороо засав. Аяга ус уучихаад унтав.

Утас дуугарах чимээнээр сэрэн цаг харвал 2:30 болж байлаа. Утасыг авбал Мирагын амьсгаадан чичэрсэн хоолой сонсогдож байлаа. "Юнги, Юнги би байрныхаа арын тоглоомын талбай дээр байна" гээд хэсэг зогсон дуугаа намсган "нэг хүн намайг дагаад байна, Юнги ирээд намайг аваач" гээд тасарчихав. Би хэсэг зогссноо хурдан түлхүүрээ хармаалаад гаран тэр тоглоомын талбай дээр ирэн эргэн тойрноо ажиглавал хэн ч харагдахгүй байлаа...


Битгий яв... Where stories live. Discover now