Намайг битгий энд үлдээ, хамт амьдарцгаая

173 19 0
                                    

Орой их сайхан амарлаа. Мирагын буйдан их зөөлхөн юм байна лээ. Өнөөдөр намайг асрамжийн газар дагуулж явна гээд байсан.

Сурсан зангаараа үүрээр сэрчихэв. Өчигдөр Мира надад гэрээ танилцуулсан болохоор тагтан дээр нь гаран өглөөний сэрүүн салхийг мэдэрнэ. Сайхан байна. Гэхдээ энд үүрээр ч гэсэн дуу чимээ ихтэй байдаг юм байна. Манай тэнд бол намайг сэрснийг мэдэгдтэл дуу чимээ гаргадаггүй байсан, хааяа л нэг гал тогооноос аяга таваг тачигнах чимээ гардаг.

Тагтны хаалга дуугаран Мира орж ирээд намайг хараад хэсэг зогсов. Би ч түүн рүү харан бид харц тулгарчихав. Гэхдээ хэн хэн нь бие биенээ харсаар.

Түүний нүд нь хоёр өөр өнгөтэй, өөртөө зохисон давхраатай бага зэрэг сэвхтэй. Би яагаад анзаараагүй юм болоо, тэр үнэхээр өхөөрдөм юм.
/Мира/
Өчигдрөөс хойш тэр инээсэнгүй, ямар нэгэн сэтгэл хөдлөл гаргаагүй. Сонин юм.

Хар дарснаасаа болоод үүрээр сэрчихэв. Тагтан дээрээ гартал Юнги зогсож байв.

Харц тулгарсан ч өөр тийшээ харах хүсэл байсангүй, тэр дэндүү царайлаг юм.

/Юнги/
"Өнөөдөр эрт тарах болохоор ажилаас ирэхээр хамт асрамжийн газар явцгаая" гэж Мира харцаа надаас салгасаар хэлэв. Би ч толгой дохивол Мира инээмсэглэн "өглөөний цай хийгээд өгье, дуудхаар буугаад ирээрэй" гээд гараад явчихав.

Угаалгын өрөөнд ороод толинд өөрийгөө харав.

Хэсэг харж зогсоны эцэст нэг юм царайндаа дасав. Урт шар үс минь богинохон хар үсээр солигдон нүүрэн дээр минь байдаг том сорви байхгүй байв.

Мирагын намайг дуудах дуунаар угаалгын өрөөнөөс гаран өглөөний цайгаа уув.

Мира гарахаар үүдэнд гутлаа өмсөж байхад нь очин "Мира бид хэдэн онд амьдарч байгаа билээ" гэвэл Мира над руу сонин хараад "тэнэг минь ээ, 2020 онд амьдарч байна шүү дээ" гэж нэг инээчихээд гараад явчихав.

2020 он? Тэгэхээр үнэхээр ирээдүйд ирчихсэн байна гэж үү?

Өдөр нар буухын алдад Мира ирээд намайг нэг газар луу машинаараа дагуулж явав. Дүүргийн асрамжийн газар гэсэн байх аа.

Том барилгын өмнө ирээд зогсоод намайг дагуулаад дотогш оров. Энд тэндгүй хөгшин хүмүүс, зарим нь тэргэнцэр дээр зарим нь таяг тулчихсан. Би эд нартай хамт амьдарна гэж үү?

Мира намайг эндхийн эзэнтэй уулзуулан өрөөнд минь оруулав.

"Мира би энэ хүмүүстэй амьдарч чадахгүй"

"Тэгээд хаана амьдрах гээд байгаа юм? Чамайг байнга тэжээгээд яваад байж би чадахгүй ш дээ"

"Гуйж байна, намайг энд битгий үлдээ. Хамт амьдарцгаая"

"Юнги...би..."

"Би өөрөө ажил хийе, гуйж байна ш дээ Мира~"

"Ахх, заза. Явцгаая"


Битгий яв... Where stories live. Discover now