Мира өрөөнд нь уйлсаар байгаад нүд нь хавдчихав. Тэр дахиж уйлахгүй байгаач нүдэнд нь ямар ч баяр баясал алга.
Мира түүний шүүгээг онгойлготол Мирад гэж хаяглсан захиа байсан ба Мира түүнийг нь аван уншиж эхлэв.
Сайн уу? Мира? Сайн сууж байгаа биз дээ.
Чамд нэг зүйл хэлэх хэрэгтэй байна.Би Мин улсын хаан нь. Эхэндээ итгэмээргүй сонсогдож байгаа ч энэ үнэн. Бүр дээр үеийн. Би урт шар үстэй, нүүрэн дээрээ том сэлэмний сорвитой.
Нэг шөнө унтаад сэрэхэд л энд ирчихсэн байсан. Гэхдээ энд ирснээс хойш тэнд байгаа би сэрээгүй юм байна лээ.
Эцэг эхийг минь авч одсон аюулт өвчин манай улсад тархсан хамгийн гол нь тэдэнд би хэрэгтэй болохоор би хурдан буцах хэрэгтэй. Энд үлдмээр байгаа ч хэдэн зуун хүний амь эрсдэнэ шүү дээ.
Чамтай өнгрүүлсэн цаг хором мөч бүр үнэхээр гайхалтай байсан, Мира. Энд ирээд их зүйл ч сурсан. Бас баярлалаа, танихгүй байж л гэртээ дагуулж ирээд л, туслаад.
Одоо л ингэж өөрийгөө хэн гэдгийг хэлж байгаад уучлаарай, нүүр тулаад ярилцах гэхээр би айдаг байсан. Чи надад итгэхгүй бол яах вэ гэж бодоод хэлээгүй юм аа.
Надгүйгээр арай гуниглаад байгаа юм уу? Мира гуниглаж болохгүй шүү. Миний хэлснийг санаарай. Би гэнэт гарч ирсэн шиг ээ гэнэт алга болчихвол тэр үед намайг мартаж жаргалтай амьдраарай.
Миний Мира, чи дэндүү үзэсгэлэнтэй. Би чамд хайртай, Мира.
Мин Юнги...
Захидалыг уншиж дуусахад Мира уйлж байсан юм. Энэ нулимс дахиад л урсчихлаа. Захидлын доор нь сарны хэлбэртэй бөгж байв.
"МИН ЮНГИ!! Буцаад ирээч дээ. Гуйж байна буцаад ир, битгий яв. Чамайг явчихвал би яаж жаргалтай амьдрах юм бэ, чи миний аз жаргал байсан ш дээ. Мин Юнги битгий яв, гуйя" гэсээр орилон уйлна.Удалгүй нулимсаа арчин сар луу харан бага зэрэг инээмсэглэв.
Юнги сэрснээсээ хойш хэсэг суусны эцэст хувцасаа өмсөн гарав. Хэсэг алхаж байснаа зогсон сар луу хараад инээмсэглэв.
Сайн сууж байгаарай, Мин Юнги...
Сайн сууж байгаарай, Кан Мира...
Заа ингээд энэ өгүүллэг маань дуусч байнаа. Баяртай байгаач бас гунигтай байна. Та нарт ямар байна. Сэтгэгдлээ хуваалцаарай. Энэ хүртэл надтай хамт байсан уншигчиддаа баярлалаа. Та нартаа маш их хайртай шүү.
YOU ARE READING
Битгий яв...
RomanceГуйж байна..намайг битгий орхи. Битгий яв... Эхэлсэн:2020:05:31 Дууссан:2020:06:13