2. Тэр биш би хаячихсан!

957 64 0
                                    

Ээж: Арин аа?

Би: Яасан бэ? Хүнтэй утсаар ярьж байна шүү дээ ээж!

Ээж: Аа Жон хүргэнтэй ярьж байгаа юм уу?

Би: Тиймээ тийм Жон хүргэнтэй чинь ярьж байна.

Ээж: Нэг ирж хоол ид гэж хэлээрээ миний хүргэнийг.

Би: За за танай хүргэнд хэлье

Би: Уул нь миний ээж юмсан.

Жонгүг: Хайраа хорвоо угаасаа хатуу шүү дээ. Бүх хүн надад хайртай байдаг нь миний буруу биш.

Би: Хаана явна?

Жонгүг: Одоо Жин ахын гэр лүү орж байна.

Би: Гоё юмаа, би ч гэсэн цуг явмаар л байсан юм.

Жонгүг: Чи өөрөө унтаад үлдээ биз дээ.

Би: Гэхдээ чи "Өө миний хөөрхөн хайр байгаа шүү дээ, алив сэрээгээд хөөрхөн хайраа сугадаад аваад явъя даа" гэсэн сэтгэл байсангүй юу?

Жонгүг: Байсангүй ээ хайраа.

Би: Больё салъя!

Би түүнийг үг хэлэхээс нь өмнө утсаа таслаад ор луугаа шидчихэв.

Өнөөдөр Жин ахын найз охины төрсөн өдөр юм л даа. Тэгээд Жонгүг надад хэлээгүй байж өглөө тэд нартай цуг зуслангийн байшин руу нь намайг хаяад явчихсан байгаа юм даа? Ёстой шал дургүй хүрчихлээ, энэ чинь одоо ганцхан хүн аваад явж болно доо. Ямар арав хорин Арин байгаад байгаа биш. Эсвэл яг тэнд нь охидууд энэ тэр ирэх биз, тэгээд намайг аньж байгаад сайхан тэр хүүхнүүдтэйгээ алцганах гээд бүр байж ядаад байгаа юм байна л даа. Жон Жонгүг бүр надад яаж ингэж хандаж чадаж байна аа! Чамайг зуусан даа зуусан!

Би хамаг амьдралаа бодоод, найз залуудаа хаягдчихлаа ухааны юм бодоод гутраад сууж байсан чинь ах дуудав.

Сожүн: Хөөе! Мал минь?

Би: Яав?

Сожүн: Юугаа гөлрөөд байгаа юм? Гаръя.

Би: Хаашаа вэ? Хүн завгүй байхад

Сожүн: Эмороод завгүй байна уу?

Би: Тиймээ.

Сожүн: За олон юм ярилгүй гараад ир.

Би: Ядаргаатай юм бэ!

Би ч унжганасаар хувцас хунараа өмссөн болоод доош буув. Ах үүдэнд намайг хүлээгээд машинаа налаад зогсож байх аж. Хачин онгироо юм чинь, бас яах вэ? Хөөрхөн догь харагдаж байна аа.

Би машинд нь суух үед тэр бүсийг минь хийж өгөөд:Аав ээжийн гэрлэсний хорин жилийн ой маргааш болно.

Би: Хөөх тэр хоёр ийм удаан цуг амьдарч байгаа юм уу?

Сожүн: Би хорин таван настай юм чинь аргагүй шдээ.

Би: Паах чи хорин тавтай юм уу? Ямар хөгшин юм бэ?

Сожүн: Пак Арин! Би харин ч үеийнхэндээ залуухан царайтай нь гэгддэг юм шүү.

Би: Танай үеийнхэн одоо өвөө эмээ шиг гарууд байдаг юм уу?

Сожүн: Чамтай юу ч ярих вэ дээ?

Би: За за, тэгээд хаашаа явах юм?

Сожүн: Эхлээд нөгөө зуслангийн байшин байна шдээ тэндээс хэдэн хуучин зураг хөргөө ухаж авъя.

Би: Аан нээрээ тийн тэ, тэгээд дэлгүүр энэ тэр орж бэлэг хайя.

Сожүн: Чи юу өгөх юм?

Би: Би зураг зураад тэгээд нэг юм хажууд нь аваад өгнө өө.

Хос унтлагын хувцас авч өгвөл хөөрхөн ч юм уу? Би уул нь Жонгүгтэй хос унтлагын хувцас авч өмсье гээд мөнгөө цуглуулж байсан юмсан. Одоо тэгээд намайг хаяад явсан залуу тэнд байгаа нэг охинтойгоо хос дотуур хувцас аваад өмсөнө биз гай л байна.

Сожүн: Юу бодоод гөлөрчихдөг юм?

Би: Таныг.

Сожүн: Ахыгаа хэтэрхий царайлаг байгааг уу? За зүгээр дээ гутраад хэрэггүй. Амьдрал угаасаа хүнд бүрт шударга ханддаггүй юм шүү дээ дүү минь.

Би: Хөөрчихсөн амьтан.

Сожүн: За за, яасан нөгөө Жунгү бил үү? Тэр сонин бүлтэн залуу чинь чамайг хаячихсан юм уу?

Би: Жунгү биш Жонгүг л даа, тэглээ ч тэр биш би хаясан!

Сожүн: Хаягдсан хүн л ингэж хэлдэг юм даа, хаягдчихаад бас хамгаалаад байх юмаа чааваас даа миний муу царай муутай дүү.

Би: Чи одоо түрүүнээс хойш юу гээд олон юм онхолдоод байгаа юм бэ!

Сожүн машинаа зогсоосноо гараад гүйчхэв. Би араас нь орилон: Хөөе муу хогоо! Машинаа түгжээч хулгай зэлгий орчуул тэгээд уйлаад байдаг юм байж!

Тэр нэг юм амьсгаадсаар хүрч ирэн машинаа түгжив. Бид хэлхэлдсээр хуучин зуслангийн байшин руугаа орон хэрэгтэй гэсэн юмнуудаа авч цүнхлээд тэндээс гарлаа.

Сожүн: За явах уу?

Би: Явцгаая.

Сожүн: Өлсөөд байх юм? Чи өлсөж байна уу?

Би: хоол авч идэх үү?

Сожүн: Тэгье аа.

Бид машиндаа суун явах гэж байтал цаана танил царай харагдав.

Жон Жонгүг?















-----------------

Hey Sweetie [ Completed ] Where stories live. Discover now