8. Шүхэртэй үнэсэлт

823 56 2
                                    

Үерхэхээс өмнө...

  Хавар болсныг ч хэлэх үү, цэцэг дэлбээлж цаанаасаа нэг л дулаахан болж буйг хүн болгон анзаарч байх цаг мөч.

  Жирийн л нэг хичээлийн өдөр, нар шингэж хичээл тарахад зургаан минут үлдсэн байх аж. Хүүхдүүдийн шуугиан, хааяа нэг хүчтэй салхилах үед хийсэх нимгэн цагаан хөшиг.

  Бороо орно гэсэн дээ?

Бодож дуусахаас минь өмнө сургуулийн дээвэр тачигнан хаврын анхны бороо шаагилаа. Сэтгэл хөдөлж байх чинь вэ? Хурдхан энэ ангиас гараад гүйхийг л хүсэж байна.

  Нэг минут. Ангийн минь гадаа хаалга налан зогсох нэгнийг би харав. Тэр байна. Миний харц булаадаг хөвгүүн.

  Хоёр минут. Чихэвч зүүн удахгүй гарахдаа бэлдэнэ. Хаалганы гадаах нэгэнтэй, цонхны цаадах ертөнцтэй би уулзахыг л хүсэж байна.

Гурван минут. Би хүлээж тэсэхгүй нь бололтой. Түүнд л хүрэхсэн гэж чин сэтгэлээсээ хүснэ.

  Дөрвөн минут. Би сандалд тохсон хуучин хүрмээ углалаа. Хажууд минь суух хүн над руу харах үед би зөөлөн инээмсэглээд цүнхээ үүрэв.

  Таван минут. Хүүхдүүдийн шуугианыг үл тоосоор цүнхнийхээ нарийн оосроос тас зууран би хаалгыг онгойлголоо.

   Зургаан минут. Сургууль даяар хонхны нүжгэнэх дуу, сурагчдын баяртай орилоон сонсогдох ч, надад үнэндээ урд минь инээмсэглэн зогсох томоогүй хөвгүүн л чухал санагдана.

  Би түүний гараас хөтлөөд сургуулийн хаалгаар гарах үед хүсэн хүлээж байсан бороо минь шаагин орно. Ангид байдаг агааржуулмгчийн бүгчим муухай үнэр бус, борооны бараан үүлнээс зүүгдмээр гайхалтай үнэр ханхална.

  Хажууд зогсох тэр минь гартаа байх шүхрээ дэлгэн над руу харав. Тэгээд надад шүхрээ өгөх үед би толгой сэгсрэн

Би: Би бороонд шүхэртэй байх дургүй.

Жонгүг: Даарчихна шдээ

Би: Хамаагүй ээ, харин чи л шүхрээ сайн барь даарчихна шүү

Жонгүг: Би уул нь--

Би: Амаа тат явцгаая.

  Би түүний гараас чирсээр сургуулийн хашаагаар гаран алхав. Бороо нүүр нүдгүй нүдэх аж. Түрүүхэн л зөөлөн шивэрч байсан хэрнээ, одоо хамаг хувцсыг минь норгон бүрхэх нь тун таатай.

  Би ч түүнийг дагуулан автобусны буудал руу алхаж байхад тэр хажууд минь нэвт харагддаг цайвар шүхэртэй над руу чимээгүйхэн ширтэх аж. Би ч инээмсэглэн

Би: Яасан хөөрхөн байна уу?

Жонгүг: Хөөрхөн байна, хэтэрхий хөөрхөн байгаа болохоор яах аа мэдэхгүй байна

  Би үг хэлэлгүй түүн рүү ширтсээр л байв. Тэгээд хэдэн алхмын зайд зогсох түүн рүү дөхөх үед түүний шүхэр надад тулахад тэр шүхрээ өргөсөн ч би буцан буулгалаа.

Би: Шүхрээр хаахгүй бол би ярьж чадахгүй нь

Жонгүг: Ойлголоо

Би: Чи надад сайн юм уу?

Жонгүг: Чи юу гэж бодож байна?

Би: Би чамайг надад сайн гэж бодож байна

Жонгүг: Тэгвэл чиний бодож байгаа үнэн л байх

  Тэр над руу шүхрийн цаанаас ч үзэсгэлэнтэй харагдах хоёр нүдээрээ ширтэх аж. Огторгуй дүүрсэн түүний нүдэнд би уусаад орчихмоор л санагдана.

  Тэр чимээгүй инээснээ

Жонгүг: Үнэсүүлэхийг хүсэж байна уу?

Би: Тиймээ, гэхдээ энэ удаа би чамайг үнэсье

  Би түүний шүхэр бүр ойртсоор борооны дусал буусан нимгэн шүхэр дээр уруулаа буулгав. Гэхдээ түүн рүү ширтсэн хэвээр. Нүд нь одоо ч орчлонг минь дүүргэсэн хэвээр. Би түүний шүхрийг үнэсчхээд инээмсэглэхэд тэр

Жонгүг: Чи шүхэр авч явах хэрэггүй

Би: Яагаад?

Жонгүг: Би чиний шүхэр чинь байж өгье, дандаа үнэсүүлдэг том бас царайлаг шүхэр

Би: Би шүхэрт дургүй л дээ, гэхдээ чамд бол дуртай

Жонгүг: Хөөрхөн юмаа

Би: Чи ч бас шүхэрхэн минь










-------------------
Хамгийн уянгалсан хэсэг болох шиг боллоо💜

Hey Sweetie [ Completed ] Where stories live. Discover now