5. Цаг хугацааны машин

855 57 1
                                    

Тэхён: Та нарт цаг хугацааны машинаар нэг удаа аялах эрх олдвол өнгөрсөн рүү очих уу? Ирээдүй рүү очих уу?

Жимин: Би лав ирээдүй рүү очно оо, ямар эхнэртэй болсноо хараад дажгүй дамшиг байвал сайн хайрлаад, ёстой шулам байвал ёстой бурхан тэнгэрээсээ гуйж байгаад холуур явна.

Хусог: Би өнгөрсөн рүү очно, бүх алдаагаа засаад төгс хүн болно.

Жин: Би өнгөрсөн рүү очоод дээр Арины төрсөн өдөр гэдэс дүүрээд идэж чадалгүй уйлаад орхиод гарсан хоолоо бүгдийг нь иднэ ээ.

Тэхён: Та одоо дандаа хоол ярих юм? Яасан өлсгөлөн юм бэ?

Жин Тэхён хоёр хэрэлдсээр нэгэн лүүгээ хоол шидээд эхлэв. Тэхёны шидсэн хоол бараг шууд Жины ам руу ороод байна уу? Яагаад байна?

Жимин: Жонгүг чи яах вэ?

Жонгүг: Би өнгөрсөн рүү очоод Аринд өөртэй нь гэрлэнэ ирээдүйгээс ирсэн нөхөр чинь байна, намайг хаявал чи зовж зовж үхнэ гэж хэлнэ.

Би: Ямар муухай нохой санаатай юм бэ?

Жонгүг: Хайраа амьдрал угаасаа л ийм, миний гүнж яах юм?

Би: Нууц.

Жонгүг: Хэлчхээч дээ?

Би: Дараа хэлье.

Жонгүг: Гомдл--

Жонгүгийг мөрөө сэгсрэхийн завдалгүй Намжүүн гүйж ирэн: Жонгүг аа явъя аа, Ким багш дуудаад байна. Дахиад хоцорвол жинхэнээсээ үрийн заяа үзэхээс өмнө амьсгал хураах байх шүү.

Жонгүг: Аа ядаргаатай Ким өвгөн! За за хөөрхнөө би явлаа шүү.

Би: За яв даа.

Жонгүг: Алив үнэрлэе.

Жонгүг намайг нэг үнэсчхээд Намжүүнтэй хэрэлдсээр анги руугаа явав. Харин сургуулийн хоолны зааланд би Тэхён болон Жимин Жин убба нартай үлдэв.

Жонгүг яваад өгчхөөр ямар анир чимээгүй юм бэ? Энэ залуугаас салах юм бол миний амьдрал жинхэнээсээ сүйрэх юм байна л даа. Энэ одоо миний амьдрал юм уу? Тэр нэг булчинтай гахайны амьдрал юм уу?

Би ч хооллож дуусаад явахаар зэхэхэд Жимин: Чи яах байсан?

Би: Юу?

Жимин: Нөгөө цаг хугацааны машин.

Би: Аан, би хаашаа нь ч явахгүй ээ.

Тэхён: Яагаад?

Би: Би одоо байгаа энэ амьдрал, энэ цаг хугацаандаа л хайртай. Жонгүгтэй байгаа миний цаг хугацаа.

Жимин: Хөөх хосууд ч өөр юмаа.

Тэхён: Ахх Арин шиг найз охинтой болох юмсан.

Би: Ховор шүү, ховор.
















--------------

Hey Sweetie [ Completed ] Where stories live. Discover now