19. Ер нь бол би Арин-д хайртай

980 59 0
                                    

Ээж: Чамд энэ нэг юмнаас өөр юм олсонгүй юу?

Би: Ээж юу яриад байгаа юм бэ? Таны хайртай Жон--

Ээж: Чи дуугүй бай, чамтай биш Жон хүргэнтэй ярьж байна. Миний хүү чамд манай энэ арзгар зүгээр үү тэгээд?

Би: Ээж!

Ээж миний нуруу луу тас хийтэл алгадсанаа дуугүй бол гэх бол Жонгүг нурууг минь илэн, ээж рүү инээсээр

Жонгүг: Ээжээ, надад Арин-аас илүү хүн олдохгүй шүү дээ

Ээж над руу муухай харснаа Жонгүг руу хайрын харц шидэн

Ээж: За орцгоо доо хүүхдүүд минь

Жонгүг үнэндээ аав ээжтэй албан ёсоор танилцахаар иртэл ээж ингээд илүү дутуу юм яриад хүнийг өдөржин орцонд зогсоох шахав.

Жонгүг гараас минь чанга атган амьсгаа авах аж. Яг үнэндээ Жонгзг ээжтэй л сайхан харьцаатай болохоос аавыг холоос харж байснаас яг тулаад уулзаж байгаагүй юм. Тиймээс тэр нилээн сандарч байх шиг байна.

Бид гэр лүү орон гутлаа тайлсаар Жонгүг байнга угладаг углаагаа хайж байтал цаанаас аав

Аав: Би өмсчихсөн л дөө

Жонгүг: А-Аан за

Аав: Ер нь бол миний углааш

Жонгүг: У-Уучлаарай

Аав: Юунд уучлалт гуйхав, түргэн ор

Аав Жонгүг рүү хялам хийчихээд зочдын өрөө рүү алхсан бол Жонгүг хажууд зүрхээ дарсаар үлдэв. Би ч түүний гарын нэг сайн чанга атгачхаад тавив.

Гал тогооны өрөөнд очвол ээж аль хэдийнээ хоолоо өрөн тавьсан байх бөгөөд аав суудалдаа суух бол Сожүн түүний зүүн талд, ээж баруун талд нь сууж, би ч Сожүн-ы хажууд байх суудалд суусан бол Жонгүг аргагүйн эрхэнд яг аавын өөдөөс харсан сандал дээр татганасаар суулаа.

Аав: Хүү хэддүгээр анги вэ?

Би: Надтай чацу--

Аав: Би чамаас асуугаагүй байна

Яая аав ширүүн байх чинь! Энэ байдлаараа хяргуулах юм байна даа.

Жонгүг: Арин-тэй чацуу

Аав: Нэг анги хэрэг үү?

Жонгүг: Үгүй ээ нөгөө анги нь

Аав: Тэгээд яаж танилцаж үерхсэн юм?

Жонгүг: Хичээлийн бус цагаар танилцаад л, тэгээд л би араас нь гүйж-- биш ээ нөг--

Би: Би сэтгэлээ илчилчихсэн юмаа

Hey Sweetie [ Completed ] Where stories live. Discover now