18. Хайртай ингээд байхад бүгс чинь!

619 51 0
                                    

Үерхэхээс өмнө...

Жонгүг: Арин аа, ээ Арин аа

Би: Яах гээд байгаа юм бэ?

Тэр над руу харснаа инээмсэглэн, зүүн гараас минь зуурснаа

Жонгүг: Хоёулаа үерхье л даа

Би сандарч байгаагаа нуух гэсээр түүнээс гараа татан аван

Би: Ү-Үгүй гэж байна

Би түүнийг орхин гүйсээр анги руугаа хурдлан оров.

Бурхан минь! Яах вэ? Би уул нь ч Жонгүг-т их сайн л даа. Даанч тэр нэг л сонин, надаар тоглох гээд байгаа юм шиг санагдаад байх юм. Тэр чинь нөгөө охидыг оймс бил үү, бээлий шигээ сольдог нөхөр шүү дээ.

Хичээл тарах үед Жонгүг-т харагдахгүй гээд яаран гүйн гартал ангийн гадаа тэр байж байв.

Би түүнээс зугтаан гүйж байтал балиар урт юм чинь хэд алхаад л намайг гүйцчихэв. Энэ уул нь надаас тийм ч өндөр биш шүү дээ, зүгээр биеийнх нь далан хувь нь хөл болохоор л ингээд тав алхаад хөөрхий намайг бариад авч байгаам шүү дээ. Ай миний богинохон хөл өө гэж.

Жонгүг: Миний хөөрхөн Арин даанч жижигхэн болохоор надаас зугтаад нэмэргүй шүү дээ

Би: Хөөе цаашаа бай!

Жонгүг: За сүртэй шдээ, Арин-аа цуг явъя л даа.

Би: Би үгүй гэж байна

Жонгүг: Чи надад сайн биз дээ?

Би түүн лүү гайхан харснаа, гацаж түгдрэн

Би: Ю-Юу солиороод байгаа юм, үгүй

Түүнийг орхин дахин гүйтэл тэр намайг барьж авснаа нүүрээ над руу ойртон

Жонгүг: Үнэнээ хэл Пак Арин! Би дахиж асуухгүй шүү. Үнэндээ нэг жил ингэж явна гэдэг тийм ч амар биш шүү дээ

Би чамд сайн болоод гурван жил хоёр сар арван таван хоног болж байна Жонгүг аа...

Би: Ж-Жонгүг аа

Жонгүг: Надад сайн гээд хэл л дээ

Би: Ү-Үгүй ээ би--

Жонгүг: З-За за, гэр лүүгээ явдаа

Тэр гарыг минь тавин цааш эргэж харан явах үед би өөртэйгөө хэдэнтээ тэрсэлдсээр сүүлийн зоригоо гаргасан хашхирлаа

Би: БИ САЙН!

Тэр над руу эргэж харан гайхсан харцаар ширтэх аж. Би түүн рүү алхам алхмаар ойртож байх үед тэр

Жонгүг: Юу гэсэн бэ?

Би: САЙН

Жонгүг: Сонсохгүй байх юм?

Би: БИ ЧАМД САЙН ИНГЭЭД БАЙНА БҮГС МИНЬ! НАДТАЙ ҮЕРХЭХГҮЙ БОЛ АЛААД НУУЧИХНА ШҮҮ!

Жонгүг: ЗА








Дахиад ганцхан хэсэг ороод л дууслаа даа...

Hey Sweetie [ Completed ] Where stories live. Discover now