Жонгүг: ПАК АРИН!
Бид эргэн харах үед Жонгүг бидний зүг гүйх аж. Бид гэж би болон Сэүн бид хоёр л доо.
Би ч түүн рүү харан гараа даллан инээх үед тэр хажууд минь ирээд, гараас минь атган толгойгоороо Сэүн-рүү дохив.
Би: Манай нөгөө ангийн У Сэүн.
Жонгүг: Мэднэ ээ, юу хийж байгаа юм?
Тэр ууртай царай гаргах аядсаар хөмсгөө зангидах аж. Хүүе ээ яана аа зүрх минь. Ямар хөөрхөн юм бэ энэ золиг? Хардаад байгаа юмуу даа.
Би: Бид сургуулиас явуулах хандивын талаар ярилцаж байсан юм аа.
Жонгүг: Тэгээд заавал хоёулханаа ярилцдаг нь ямар учиртай юм?
Би: Үгүй ээ харин би түүнийг хайж байгаад л энд таараад.
Жонгүг: За за! Ярилцаж дууссан бол явцгаая.
Би: Уул нь ч дуусаагүй л--
Сэүн: За за, Арин тэгвэл маргааш уулзъя эсвэл би орой зурвас бичье.
Би: За--
Жонгүг: Чи яахаараа миний охин рүү зурвас бичдэг юм!
Би: Жонгүг! Ажил шдээ ажил.
Сэүн: З-За би тэгвэл ингээд явъя даа
Сэүн яван сургууль руу орох үед би Жонгүг-ыг цохин
Би: Чи яасан сонин юм! Энэ чинь ямар--
Жонгүг: Юу ямар гэж! Чи өөрөө ямар!
Тэр намайг орхин хаалга руу алхах үед би түүний араас орлин:Хөөе чи!
Жонгүг: Яав яасан!
Би: Юундаа уурлаад байгаа юм?
Жонгүг: Та өөрөө надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз Жон Арин!
Би: Одоохондоо Пак Арин л даа.
Жонгүг: Бүр мөсөн У Арин болчхооч!
Би инээсээр түүний гарыг атган: За тоглосон юм даа. Би чинь үргэлж Жон хатагтай шүү дээ.
Тэр зөрүүлэн гараас минь атгасаар, уруул дээр үнэсчхээд цааш яваад өгөв. Энэ муу ингээд хүн ичээгээд байдаг юм.
Жонгүг: Юугаа хийгээд зогсоод байгаа юм! Хичээл орлоо.
Би түүн рүү гүйн очвол тэр гараас минь хөтлөн: Уул нь хайртай юм байгаа юм.
Би: Тэгээд яасан юм?
Жонгүг: Даанч ингээд есөн бусын эрэгтэй хүнтэй уулзаад байхаар уур хүрээд байх юм!
Би: За хайраа би чинь чамдаа үнэн ч шүү дээ.
Жонгүг: Хөөрхөн шдээ, алив ганц үнэрлэе.
Би: Алив ганц үнэрлүүлье
Бид хөөцөлдсөөр сургууль руу орон коридорт тэнэгтэж байтал ард хоолой засах дуугаар бид эргэн хартал эрхлэгч багш зогсож байв.
Багш: Та хоёр дандаа ингэж сургууль доргитол гүйлдэнэ! Жоохон хэмжээ хязгаартай баймаар юмаа, Пак Арин, Жон Жонгүг!
Жонгүг: Сургууль доргитол ч гэх шиг.
Жонгүг амандаа бувтнах үед би хөл рүү өшиглөчхөөд, эрхлэгч багшид бөхийн: Уучлаарай багшаа бид ингээд ангидаа оръё доо
Багш: За хурдан явцгаа, энэ бол сургууль шүү, та хоёрын заваардаг газар биш. Гэр орондоо очиж заваар.
Жонгүг: Заваар ч гэх шиг, энэ чинь хайр за юу, тэнэг ганц бие хөгшин.
Би дахин түүний хөл рүү өшиглөчхөөд түүнийг чирэн анги руу очив.
Би: За хайраа орлоо.
Жонгүг: Аа оруулмааргүй байх юмаа, зөндөө санана даа.
Би: Би ч гэсэн зөндөө санана даа, гэхдээ орохгүй бол болохгүй за юу хайраа. Миний тэнэг хүүхэд ч гэсэн анги руугаа хөөрхөн дэгдээд гүйчих.
Жонгүг: Би ямар туулай юу?
Би: Тийн шдээ туулай шд
Жонгүг: Хөөе би ча--
Би Жонгүг-ын уруул дээр үнэсчхээд
Би: За яваа гүнжээ.
Жонгүг: Хөө--
Би: Хайртай шүү!
Жонгүг: Би ч бас.
Тэр цааш явж байх даа, эргэж харан гараараа зүрх гаргачихаад гүйв. Би араас нь харж инээсээр: Үгүй ээ мөн хөөрхөн хүүхэд шүү.
---------
Сайн уу? Сайн уу? Утгаараа short story. Тэгээд зүрх зүрх зүрх💜
YOU ARE READING
Hey Sweetie [ Completed ]
Historia CortaБи: Жонгүг аа! Хайраа! Үнжье мүнжье аажья баажья! short story Хамаагүй үг хэллэг орсон тул хүндээр тусгаж авахгүй байхыг хүсье.