11. Ромео Жульет хоёр

713 52 0
                                    

Би: Ай Ромео чи яагаад Ромео нэртэй юм бэ? Нэр чинь л миний дайсан шүү дээ, надтай хамт байя гэвэл Ромео нэрээ хаяач дээ

Жонгүг: Би тэгээд нэргүй яах юм?

Би: Хөөе чи тэнэг юм уу? Тэгээд өөр гоё нэртэй болчихож болдог юм байгаа биз дээ?

Жонгүг: Нэр олох тийм амархан гэж бодоо юу? Айн? Тэглээч чиний нэр ч гэсэн шал тэнэг юм байна! Жульетта ч гэх шиг, өөр олигтой нэр олж аваад сууя баръя гээрэй яршиг зүгээр

Би: Энэ ямар зэвүүн амьтан бэ? Чи л өөрөө хүн зүв зүгээр явж байхад л хайртай дуртай ханилъя сууя гэчихээд одоо өөдөөс олон юм онхолдоод байх чинь! Тэглээч би танай тэр ээж аав энэ тэрт чинь угаасаа дургүй за! Өрлөг эх рүүгээ явлаа!

Жонгүг: Явж л байхгүй юу чи! Өрлөг эхдээ таарсан өөдлөхгүй тэнэг хүүхэн!

Би: Өрлөг эх минь!

Жин: Ай Жульет минь Ромео-д юунд ингэж хатуу ханднам

Би: Тэр тэнэг юм чинь л байр орончгүй, ядаж өдөрт идэх хоол хүнсчгүй юм байж сууя баръя гэчээд одоо болохоор тэнэг нэртэй энэ тэр гээд байна шдээ

Жонгүг: Хөөе чи болиорой! Өөрөө л нэрээ соль энэ тэр гэчээд! Тэглээч чи гэр оронтой юмуу? Муу түрээсийн байранд амьдардаг юм байж! Өөрөө л дөрвөн хүүхдийг чинь төрүүлээд өгье гэж дайрчхаад, тэглээч хөөе тэр байрыг чинь найман хувин лизингээр авчихна хөөе,

Тэхён: Оромо чи одоо боль л доо андаа, эмэгтэй хүнтэй ингэж хэрэлдэхээ

Раын: Жэри миний хөгшин ч гэсэн ямар онигоо юм бэ?

Намжүүн: Хөөе хөө ! Юун Оромо Жэри вэ? Жонгүг Арин хоёр ч гэсэн юун найман хувийн лизинг вэ? Сургуулийн урлагийн үзлэгээр ийм юм үзүүлэх гээд байгаа юм уу?

Би: Намжүүн-аа гэхдээ албаар ингэж үхэл хагацал болгохоор зүгээр сайхан ханилан жаргуулцан нь дээр юм биш юм биш үү?

Жонгүг: Бид хоёр ч гэсэн ингэж хэрэлдмээргүй байна аа

Жонгүг миний бэлхүүсээр тэврэн хүзүүнд минь нүүрээ наах аж. Би ч гараас нь барин

Би: Хайраа гэхдээ тэр найман хувийн зээл үнэн биз?

Жонгүг: Тэр ч үнэн л дээ, тэр дөрвөн хүүхэд гэхдэ--

Би: Би ёстой дөрвөн хүүхэд гаргаж чадахгүй шүү

Жонгүг: За хайраа арай ч дээ, би чинь дөрвөн хүүхэдтэй болно гээд томоос нь жижиг рүү нэрийг нь бодчихсон байсан шдээ

Би: Ямар нэр?

Жонгүг: Томд нь Жонрин, дараагийнхад нь Гүрин, тэрний дараагийнхад Рижон, багад нь миний хайр өөрөө нэр өгчихгүй юу дөө

Би: Тэгвэл Жоран гээд өгчих үү?

Жонгүг: Ёстой хөөрхөн нэр байна! Миний хайр ийм ухаантай

Би: Алив ганц үнэрлэе

Тэхён: Амиа хорломоор ч юм шиг

Раын: Андаа тэрний оронд хоёулаа суучих уу?

Тэхён: Тэгж буяндаа бузар хийгээд юуг хэвээ









------------------
Энэ үнэндээ миний бодсон нэрнүүд л дээ за яахав яахав, хүний л амьдрал ккк

Hey Sweetie [ Completed ] Where stories live. Discover now