Багш: Хүүхдүүдээ, та нар сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй болно гэж бодож байна?
Ина: Эмч болно гэж багаасаа л мөрөөдсөн.
Хусог: Би нинжа болно оо.
Тэхён: Миний царайг харахад л ойлгомжтой байгаа биз дээ?
Арин түүн рүү ярвайсаар: Архичин уу?
Хэра: Би харин--
Хүүхдүүд шуугилдан бүгд л өөрсдийнхөө мэргэжлийг хэлцгээх аж. Тэгтэл гурав дугаар салааны хойно ширээ тас хийтэл цохин Жонгүг босч ирэн: ЧИМЭЭГҮЙ БАЙЦГАА!
Ангид байсан чимээгүй шуугиан үгүй болох үед Жонгүг амьсгаа аван, тайван өнгөөр: Би Жон Арины нөхөр болох болно, Аринаа тэжээгээд хүүхдүүдээ ч хайрлаад хамгийн мундаг аав бас нөхөр болох болно. Хадам аав ээждээ хүн орхоодой авч өгөөд алтан хүргэн нь болно. Би ер нь бол Арины хайрт нөхөр нь болно.
Түүнийг үг хэлж дуусах үед Тэхёны хажууд суух Ина санаа алдан
Ина: Жонгүг шиг найз залуутай болох юмсан. Арин ч азтай юмаа
Тэхён: Харин тиймээ.
-----------------
Нээрэнгээсээ Жонгүг шиг найз залуутай болчихвол би бурхнаас өөр есөн шидийн юм гуйхгүй ээ😭
YOU ARE READING
Hey Sweetie [ Completed ]
Short StoryБи: Жонгүг аа! Хайраа! Үнжье мүнжье аажья баажья! short story Хамаагүй үг хэллэг орсон тул хүндээр тусгаж авахгүй байхыг хүсье.