[Author]
Залууд яарах сэтгэгдэл огтоо байсангүй тул тэрээр бүсгүйг сэрэхийн нүд цавчилгүй хүлээх ажээ.
-Чи минь, яаж ийм үзэсгэлэнтэй байгаа юм бэ. Энэ гоо үзэсгэлэнг чинь диваажинд ч санахаар байна шүү дээ.
Тэхёний уруул чичирч эхлэх ба тэрээр доод уруулаа хазан, уйлахгүйг хичээвч нулимс нь түүнд баригдсангүй. Хацрын дагуулан чимээгүй урсах нулимсаа тэрээр инээмсэглэсээр арчих аядаад бүсгүйн духан дээр нүдээ анин удаан, маш удаанаар үнсэнэ.
Жиёон ч удалгүй бага зэрэг хөдөлсөөр нүүрэндээ эгдүү хүргэм инээмсэглэл тодруулан Тэхёний нүд рүү эгцэлж харлаа.
-Сэрээхгүй унтуулдаг нь яаж байгаа юм бэ.
Залуу суудлаасаа бага зэрэг хөндийрөн бүсгүйд ойртохдоо баруун гараа дэрлүүлнэ.
-Тухтай унтаж байхад чинь сэрээж зүрхлэнэ гэж үү.
Жиёон инээд алдсаар Тэхёний уруул дээр шоб хийтэл нь үнсчихээд инээд алдан одоо л нэг хаана ирснээ гайхан шагшиж цонхоор харлаа.
-Тэхёнаа энэ?
-Алив бууцгаая.
Тэхён арын суудал дээр байх цүнхээ авсаар Жиёоны гараас хөтлөөд шагайнд хүрэх хэмжээний цасан дээгүүр алхана. Энэ жилийн цас үнэхээр Солонгост урьд өмнө нь орж байгаагүйгээр хөвсгөр цагаан мөн зузаанаар орсон байлаа.
Залуу хос нэг бага зэрэг том хүрээтэй нуур дээр ирэхэд бүсгүй атгасан гараа тавиад амаа дарав.
Тэдний өмнө байх нуур цэв хүйтэнд сайтар хөлдсөн байх агаад дээр нь буусан бүх цасыг хэн нэгэн гялтганатал цэвэрлэчихсэн учир яг л мөсөн гулгуурын талбай мэт үзэгдэнэ.
Жиёон ихэд баярласан тул нулимс нь түүний нүдэнд хэдийнээ цухуйчихаж.
Залуу зүүн өвдгөөрөө газар тулахдаа баруун хөлөө нугалан суулаа.Тэрээр бүсгүйг өөрийн гуяан дээрээ алгуурханаар суулгаад цүнхэндээ хийж авчирсан тэшүүрээ гаргаж ирсээр Жиёонд үг хэлэхийн завдалгүй өмсүүллээ.
-Би чамайг тэшүүрээр хэр сайн гулгадаг тэр тусмаа дуртайг чинь маш сайн мэднэ. Харин надтай нийлж учирснаас хойш чи минь олон асуудалтай тулгарч нэг ч удаа тэшүүрээр гулгаагүй шүү дээ. Надад мөсөн гулгуурыг бүхэлд нь түрээслэх мөнгө байхгүй ч чинийхээ гулгаж буй төрхийг үзэхийн төлөө бага зэрэг хүчээ гаргасан учир санаа зоволтгүй хэр удаан байх нь хамаагүй гулгаарай.

YOU ARE READING
Seven Days With Me |✔|
Short Story⌜I still wonder wonder beautiful story Still wonder wonder best part I still wander wander next story I want to make you mine⌟