◇Intro - Begin◇

3.4K 288 30
                                    

Тэр болон би.

Бидний алхаж буй зам хэзээ ч нийлэх боломжгүй мэт параллель байсан. Гэвч зүрх сэтгэлийн угаас бид ижил зам дээр зэрэгцэн алхаж явсан юм.

Сүүлийн хэдэн сар өдөр болгон нэг л зүйлд санаа минь хангалттай зовдог боллоо. Чамгүйгээр би яаж амьдрах бол...Хажууд тэр минь байхгүй бол хэрхэн амьсгалж, хэрхэн хөл дээрээ зогсох бол, хэрхэн энэ амьдралыг туулж гарах бол...Бодохоос ч хэцүү санагдана...

-Би ирлээ, цасхан минь.

Тэрнийхээ энхрийлэл дүүрэн хоолойнд будран орох цасанд бодлын давалгаанд нэрвэгдсэн өөрийгөө гаргаад тавцангаас холдон дотогш явж орлоо.

Шатаар доош буун үүдэнд очиход тэр минь хэдийнээ ажлаасаа ороод ирчихсэн инээмсэглэн зогсоно.

Хоёр чих нь улайсан байхыг үзэхэд энэ удаад ч бас автобусанд сууж чадалгүй гүйгээд иржээ. Хахир хүйтэн өвөл костюмтай, нэхэж өгсөн ороолтыг минь нямбай гэгч нь өмсөж явдаг тэр.

Улайсан чихийн халуу төөнөх хоёр гараараа барих гэж оролдохдоо өлмийгөө бага зэрэг өргөх аядлаа.

-Даарчихсан байна шдээ,мангар минь. Автобусанд сууж бай гээд байхад.

Тэрээр гэмгүй сайхан инээмсэглэлээ цацруулсаар хүйтэн гараа бэлхүүсээр минь оруулан өөртөө наан тэврэнэ.

-Хоцорчихсон юмаа, гэхдээ зүгээр байна. Өдөр болгон ажлаа тараад чам руугаа гүйхээрэй хүрч ирээд ингэж угтахад чинь илүү дуртай.

Миний хэн хүнээс илүү хайртай тэр минь хэтэрхий цайлганаар зогсохгүй үнэхээр тэнэг. Надад ухаан санаагаа бүрэн дүүрэн алдтал дурласан учраас хэтэрхий тэнэг нэгэн.

-Би энийг чинь мэдээд кимчитэй шөл хийсэн хурдан хоолоо идэцгээе.

-Ойлголоо.

Тэрээр хамрынхаа үзүүрээр хацрыг минь нухлан инээмсэглэсээр хувцсаа солихоор явлаа. Хөлөө зөөж ядан гал тогоо ороод одоо ч халуунаа барих хоолоо аягалана.

Хоолоо ширээн дээр зөөж тавьсаар түүнийг хүлээн суухад Тэхён ч нээх удалгүй хүрээд ирэв.

-Энэ үнэрийг нь ээ, амттай харагдаж байна шүү.

-Үхрийн махтай кимчитэй шөл болохоор сайн идээрэй.

-Үхрийн мах үнэтэй шдээ, гахайн мах авж бай гээд байхад.

-Зүгээр дээ, миний зохиосон дуунууд хурдан зарагдаад байгаа болохоор мөнгө гайгүй олж байгаа.

Seven Days With Me |✔|Where stories live. Discover now