◇Fourth Day - Guitar◇

625 183 75
                                    

[Жиёон]

Хажуунаас ээх дулаан алга болсонг мэдрэхдээ нүдээ аажим аажмаар нээлээ.

Дэргэд минь хэзээд бөх нойрсож байдаг тэр үзэгдсэнгүй. Нойр бүрэн сэргэхэд өндийн нэг үзвэл тэрээр өөрийн дэрэн дээрээ жижиг зурвас үлдээсэн харагдана.

"Өглөөний мэнд үзэсгэлэнт минь. Өглөө бүрийг яг одоо энэ зурвасыг үзээд инээмсэглэж байгаа шигээ үргэлж жаргалтай гэгч нь угтаж байгаарай. Чиний ялимгүй бяцхан инээмсэглэл миний баяр баясал юм шүү."

Надаас хэн нэгэн нь энэ дэлхий дээрх хамгийн романтик залууг нэрлэж болох эсэхийг асуувал би итгэл дүүрэн миний найз залуу гэж хариулах болно.

Орны толгойд өлгөгдсөн байх урт ноосон цамцаараа биеээ ороон бослоо. Доош буухаасаа өмнө тольны урд ирэн үсээ хальт самнах аядахдаа тольны буланд байх жижиг зурвасыг үзлээ.

"Чи ямар ч үед хамгийн үзэсгэлэнтэй нэгэн нь байдаг. Өнөөдөр ч бас урдын адил чи өөрийн гоо үзэсгэлэнг энэ толинд ажин зогсохдоо ямар их гэрэл цацруулж байна гэж санана."

Хүн хэт их хайр, халамжинд умбаад ирэхээрээ илүү их шунадаг гэнэ лээ. Үнэн бололтой. Тэхёний энэ их сэтгэлийг минут бүрт хүртэж байгаа атал үүрд тэрний ялдам үгсэнд нь бялууран байхыг хүсэх юм.

Инээмсэглэсээр угаалгын өрөөндөө орон сойз бариад шүдээ угаахдаа уруулны будгаар минь түүний ширээн дээр бичсэн үгс анхаарал татаад амжив.

"Уруулны будаг чамд минь огтоо хэрэггүй гэдгийг ахин нэг удаа хэлэхийг хүслээ. Хэзээд улайран гялалзах чиний ялдам уруул ямар ч эрийн хүсдэг тэр гайхалтай уруул мөнөөс мөн. Тиймээс ямар ч элдэв зүйл чиний минь гоо сайханд хэрэггүй шүү дээ"

Духаа барин инээмсэглэн зогсохдоо би өөрийгөө энэ дэлхий дээрх хамгийн азтай бүсгүйгээр мэдрэх нь тэр.

Нүүр гараа цэвэрлэж дууссан тул хувцасны шүүгээ рүүгээ очлоо. Шүүгээг нээв үү, үгүй юу өөдөөс маш олон шаар гарч ирэв.

-Бурхан минь!

Амаа даран өрөөгөөр дүүрэн тарах шаарнуудыг хараад баярлахгүй байж чадсангүй. Сүүлийн шаар нь дээрх жижигхэн зурвасыг өлмийгөө бага зэрэг өргөн үсрээд авлаа.

" 'Хувцас бурхан
Бие чөтгөр' гэх энэ үг яасан худал үг вэ. Хувцас чамайг минь бус чи хувцасыг утга төгөлдөр амьлуулдаг юм шүү дээ. Чамд зохихгүй хувцас гэж ер байхгүй. Чи шуудай угласан ч, цоорхой хувцас өмссөн ч миний шүтэн биширдэг тэр гайхалтай эмэгтэй хэвээр байх болно."

Seven Days With Me |✔|Where stories live. Discover now