[Жиёон]
-Би ахиад жаахан унтмаар байна шдээ!!
Хөнжилдөө улам л шигдэн Тэхёнийг өглөөгүүр яагаад байгааг ойлгохгүй байсан ч нойрондоо бууж өгөн унтахыг илүү хүснэ.
-За алив ээ, босоочээ цасхан минь!!
Тэрээр хөнжлийг минь хуу татан аваад инээмсэглэсээр босохыг олонтоо сануулна.
-Чамайг би болгож өгнө дөө!!
-Тэгээд босооч ээ.
Суниасаар нүдээ нээн босч суугаад түүнийг ийм эрт ямар шалтгаанаар сэрээсэнг сониучлан асуулаа.
-Хоёулаа амьтан худалдаж авцгаая.
-Юу?
Үнэндээ энэ санааг би аль жилийн өмнө гаргаж байсан ч Тэхён амьтанг их арчилгаа шаардсан төвөгтэй гээд эсэргүүцсэн.Харин яг одоо өөрийнхөө амаар тэр амьтан тэжээх талаар хэлж байна. Тоглож байгаа байлгүй дээ?
-Би яг сэрүүн зүүдлээд байх шиг ээ.
Буцан хөвсгөр зөөлөн дэрэн дээрээ толгойгоо буулгахад Тэхён дээрээс минь дарж хэвтээд нүүрний урдуур орох үснүүдийг алгуурханаар холдуулан инээмсэглэнэ.
-Амьтад их халамжтай гэж сонссон. Бас эзнийгээ хэзээ ч ганцаар нь орхидоггүй гэнэ лээ. Тиймээс хоёулаа хөөрхөн нохойтой болцгооё. Намайг байхгүйд тэр чамайг асарч, уйдаахгүй байвал их сайн сан.
Хэдий урдаас минь нүүр дүүрэн инээмсэглэн ярьж байгаа тэр сайхан ч гэлээ. Хэлэх үгс нь намайг юун нойр болгож орхив.
-Чи яг л намайг орхих юм шиг ярьж байна!
Тэрээр хацар дээр минь нэг зөөлөн үнсээд:
-Би чамайг орхихгүй...хэзээ ч...зүгээр л амьтан худалдаж авцгаая,ойлгов уу?
Өөрөө ч мэдэлгүй Тэхёний хүзүүгээр гараа оруулан чангахан шиг тэвэрч авахдаа түүний намайг хангалттай мансууруулж чаддаг үнэрээр нь өөрийгөө дүүргэнэ.
Тэхёний бэлдэж өгсөн өглөөний цайг бид хоёул уучихаад, дулаан хувцсаа сайтар өмсөж аваад гэрээс гарлаа.
Тэр амтлах мэдрэхүйгүй учраас өглөөний ундны амтын талаар ярих ч юм биш. Гэсэн ч Тэхёнийг би яаж хичээж хийдгийг хэн хүнээс илүү мэддэг болохоор муухай амттай байсан ч амтарханаар идэж чаддаг.
Хүйтэн салхины өөдөөс халуу төөнөх бидний гар салахгүй мэт хөтлөлцөн сөрж явна.
-Тэр байна.
YOU ARE READING
Seven Days With Me |✔|
Short Story⌜I still wonder wonder beautiful story Still wonder wonder best part I still wander wander next story I want to make you mine⌟