[Тэхён]
Зарим нэгэн нь амьдарч байх үедээ үхэхийг хүсдэг хэрнээ үхэлд тулаад ирэхээр амьдрахыг шуналтай нь аргагүй хүсдэг сэн. Гэвч эдгээр хүмүүст хүсээд, хүсээд тэр үхэл нь очдоггүй атлаа үхэл гэгч аюултай тайван тоглоомоос зугтдаг нэгэнд дуртай нь аргагүй хүрээд ирдэг нь шударга бус биш гэж үү.
Хоосон ч нандин санагдах энэ дэлхийгээс явах өдрөө мэдэх ямар байдаг гэж бодно? Магадгүй өөр бусдад энэ бол мэдэх ёсгүй тийм нэгэн зүйл шиг санагддаг байх. Харин надад энэ нь яг л "Чиний энэ дэлхий дээрх даалгавар дууссан, тиймээс одоо явах цаг чинь болсон" хэмээн дуудагдаж буй мэт мэдрэгдсэн. Тийм ээ, би энэ дэлхий дээр түүнийг хайрлаж, түүнээр хайрлуулсанаар том даалгавар биелүүлсэн юм. Бүх зүйлд эхлэх бас дуусах хугацаагаас гадна шалтгаан, үр дагавар оршдог шүү дээ. Түүн шиг миний үхэлд, миний хайранд олон зүйл оршиж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Юу юунаас илүү эрхэм тэрнийгээ нулимстай нь хамт харуусалтай нь аргагүй орхиж явах болсон минь ч шалтгаантай. Нэгэнт явахаас хойш хорогдож аль эсвэл уйлж дуулан гуйж гувшин өөрийгөө зовоохыг огтоо хүсэхгүй нь.
Хэзээний хүсээд ч биелэгдэж чадахааргүй зүйл минь амьдрах юм хойно зүгээр л түүнийгээ үлдсэн хугацаандаа ахин дахин сайхан хайраар хайрлаж, шинээр дурлах болно...Түүний төлөө...
Үхэлд хүртэл тулаад ирчихсэн хэвтэж байхад минь орхиод явах байтугай хажуунаас минь алхам ч холдолгүй хайрлах тэр ямар гайхалтай гээч.
-Цасхан минь..
-За?
Нэг хоногийн дотор нүднээс гарсан түүндээ өөрийнхөө жирийн нэгэн хоолойг сонсгох агшинд услаагүй удсан цэцэгийг арчлах шиг л сэргээд явчихав. Яаана даа, чи минь. Надгүй энэ хүйтэн харгис дэлхийд үүрд гундаж явах юм гэж үү
-Гадаа гарахыг хүсч байна.
-Тэхёнаа, чиний бие муу байгаагаас гадна гадаа хүйтэн байгаа. Бас чи одоогоор алхаад явахад ч бэрх биетэй байгаа шүү дээ.
-Үгүй дээ, өдийд ийм орой сар ямар үзэсгэлэнтэй байдаг гэж санана. Гуйя. Надтай хамт гараач?
Яг л миний сүүлийн хүсэл мэт үгэнд тэр минь хэдийнээ хоёр сайхан нүдээ нулимсаар дүүргээд амжив. "Алив л дээ" хэмээн хөмсгөө өргөхөд Жиёон тааз нэг ширтэхдээ нулимсаа урсгахгүйг хичээж байлаа.
-Ойлголоо.
Тэрээр цааш явсаар хаалганы хажууд байх тэргэнцэрийг орны дэргэд ойртуулан авчирна.
YOU ARE READING
Seven Days With Me |✔|
Short Story⌜I still wonder wonder beautiful story Still wonder wonder best part I still wander wander next story I want to make you mine⌟