◇Fifth Day - Dream◇

637 182 44
                                    

[Author]

Залуу бүсгүй будран орох цастай хүйтэн энэ өдөр халуунаар элчээ түгээх түүдэг галны урд савлууран сандал дээр тухлан суухдаа хоёр гартаа савх барьчихсан ноосоор цамц нэхэж суугаа үзэгдэнэ. Тэрээр үүнийг хайрт даа нэхэж байгаа гэдэг нь тодорхой. Үе, үе инээмсэглэн суух бүсгүй галны очинд бүр ч туяаран гэрэлтэж үзэсгэлэнтэй харагдах нь хачин сайхан.

Түүний энэ тухтай байдлыг алдагдуулж утас ширээн дээр хангинаж гарав.

Бүсгүй хийж байсан зүйлсээ орхиод утсаа авлаа. Удалгүй тэрний хосгүй хоёр нандин нүдийг нулимс дүүргээд ирэв. Тэрээр утасны цаанаас дуулсан мэдээндээ итгэж ядан толгойгоо хөнгөхөн сэгсрэхдээ утсаа гартаа чанга атгасаар гэрээс гүйхээрэй гарч одлоо.

Хахир хүйтэн өвлийг үл тоон дан ганц оймс бүхий ноосон цагаан даашинзнаас өөр зүйлгүй ухаан санаа нь орон гаран бүсгүй эмнэлэгийн зүг замдаа таарах хүмүүсийн хэл ам, харцыг ч тоолгүй амандаа "Тэхён" гэх нэрийг олонтоо шивнэсээр гүйнэ.

Хэдэн минут хөл нүцгэн цасан дээр явах аваас доороосоо жинддэг байтал бүсгүй гэрээсээ хаа хол эмнэлэгийн зүг оймстой гүйж явна шүү дээ. Тэрний энэ байдлаас үзэхэд Тэхён түүний амьдралаар зогсохгүй бүх зүйл нь гэдгийг ойлгох шиг.

-Тэхёнаа, Тэхёнаа

Бүсгүй эмнэлэгийн үүдээр оров уу, үгүй юу хайртынхаа нэрийг дуудан хаашаа явахаа мэдэхгүй самгардах бол сувилагч нар түүн дээр гүйн хүрч ирлээ. Учир нь Жиёоны хоёр хөлнөөс цус их хэмжээгээр гарч байсанд юм.

-Өршөөгөөрэй бүсгүй. Та эхлээд хөлөө үзүүлэх хэрэгтэй байна.

Жиёон тэдний үгэнд гайхахдаа хөл рүүгээ харвал цагаан оймс нь цусанд будагдчихжээ. Бүсгүй тоох ч үгүй хоёр хөлөнд нь орсон шилний хэлтэрхий шийдэмгий гэгч нь авж хаа нэг газар луу чулуудаж орхилоо.

-Энэ юу ч биш харж байна уу ? Харин надад яг одоо миний хайрт хаана байгааг хурдан хэлээдэх!! Ким Тэхён хаана байна!

Бүсгүйгийн үйлдэлд сувилагч нар гэлтгүй эргэн тойрны хүмүүс бүгд мэл гайхах ч үүдний хариуцагч эмч түүнд Тэхёнийг яаралтай хагалгаанд орсныг хэлээд зогсохгүй хагалгаа болж буй өрөөний үүдэнд хүргэж өгөв.

-Гуйя. Бурхан минь би өөр юуг ч таниас ингэж аминчлан гуйж байгаагүй шүү дээ. Хайртыг минь надад өгөөч. Битгий авж яваач, гуйж байна. Үнэхээр чин сэтгэлээсээ гуйя.

Seven Days With Me |✔|Where stories live. Discover now