[Author]
Хэдий зүрх нь цохилохоо байж, цус нь гүйхээ больсон хүн байлаа ч эмч нар хийж чадах бүхнээ эцсийн мөч хүртэл хийдэг юм хойно хүйт даах Тэхёний зүрхийг ахин нэг хором ч болтугай цохилуулахын төлөө хичээж байлаа.
-1, 2, 3 ахиад!!
-Жоулиа нэм!
-Дахиад!!
Эмч нарын хөлс хэдийн урсаж, өөрсдөө ч цуцаж эхэлж байлаа. Тэгсэн хэдий ч тэд таван минут гаран бүхнээ дайчлах ч юу ч өөрчлөгдсөнгүй.
Тэр хэдийн энэ ертөнцийг үджээ.
Үүнтэй зэрэгцэн жаахан ч гэсэн итгэл тээчихсэн шилэн хоргоны цаанаас харж зогссон бүсгүй бүрэн ухаанаа алдаж орхилоо.
-Тэхёнаа, Тэхёнаа!!
Жиёоныг амь тэмцэн хоёр нүдэндээ нулимстай хашхиран зогсоход эмч сувилагч нар бээлий болон маскаа тайлж тавиад түүний зүг очив.
-Ким Тэхён нь 12-р сарын 28-ны 02:57 минутанд таалал төгслөө. Харамсалтай байна.
Жиёон хэдий хайрттайгаа салах ёс хийсэн ч гэлээ. Түүнд хэний ч мэдэж чадахааргүй тийм л итгэл оршин байсан учир бодит зүйлсийг тунгаахад бэрх байсан нь элт.
-Үгүй ээ, үгүй. Яагаад. Юу гэж ийм хурдан, үгүй байлгүй дээ. Болохгүй шдээ, болохгүй. Ийм зүйл байж болохгүй.
-Бид чадах бүхнээ хийсэн ч түүнийг аварч дийлсэнгүй ээ. Хүчтэй байхыг хүсье.
-Хүчтэй байх гэнэ ээ.?? Чадах бүхнээ гэсэн үү, тэгвэл чи тэнд гайхамшигийг бүтээх ёстой байсан юм, ойлгож байна уу!!
Бүсгүй үнэхээр өөрийн оюун санааг бүхэлд нь гээжээ. Тэрээр нулимсаа дийлэлгүй өвдөг дээрээ сөхрөн дуусашгүй мэтээр уйлж гарав.
Биеийн минь хэсэг бүр хурдацтайгаар бус аажим аажмаар тарчлаантайгаар нэгнээсээ салж, бүхий л эд эс эрхтэн маань үйрч, бутарч байна гэж төсөөлөх төдийд бие арзайлгам мэдрэмжийг төрүүлэм. Гэтэл яг одоо энэ бүх аймшигтай асар их өвдөлтийг бүсгүй маш хүчтэйгээр мэдэрч байлаа.
[Жиёон]
Хүн хэдийд жаргалтай байдаг гэж бодно?
Магадгүй бид бүгд дотны эрхэм хүмүүсээ хажуудаа тайван сайхнаар инээн суухыг нь харахдаа юу юунаас илүү баярладаг байх.
Хүн хэзээ хамгийн ихээр гунигладаг гээч?
Яаж ч хичээсэн хайртай нэгнээ аварч чадахгүйд бус ахин түүнийхээ ширхэг үсийг ч мэдэрч чадахгүй дээ шархалдаг юм.
YOU ARE READING
Seven Days With Me |✔|
Kısa Hikaye⌜I still wonder wonder beautiful story Still wonder wonder best part I still wander wander next story I want to make you mine⌟