◇Third Day - Family◇

730 189 41
                                    

[Жиёон]

Эргэн тойронд чинь хэдэн мянган хүн байсан ч ганц инээмсэглэлээрээ чамайг гэрэлтүүлж, гараас чинь хөтлөөд амар амгаланг өгдөг тэр хүн үгүй бол амьдрал ямар уйтгартай, дэлхий ертөнц хэчнээн хоосон гээч. Эцэст нь тэр нэгнээ алдахад санаж бэтгэрэхээс өөр юу ч хийж чадахгүй байх хамгийн харуусалтай...

Хүн бид бүгд жам ёсоороо нэг л өдөр ямар нэгэн байдлаар үхнэ гэдгээ мэдсээр байж хэн нэгнийг хайрлаж эрт орой хэзээ нэгэн цагт түүнийгээ өөрөөсөө түрүүлэн алдчихаад арай хийн амь зуун явдаг атлаа ахин, дахин хайрласаар л байдаг. Мэдээж үхэхээ хүлээгээд утгагүй амьдрах ёсгүй ч бид өөрсдийгөө өвтгөх хамгийн том шалтгаан нь байдаг бололтой.

Би ч мөн адил өөрийгөө өвтгөх шалтгаан нь болчихжээ. Бусдыг тэгтлээ зөвшөөрөхгүй байхад зөрөн барин хайрласан тэр минь намайг орхиод явах нь...Гэхдээ...юу гээч би харамсахгүй байна...түүнийгээ хайрлах хайраасаа болж шархлах нь энэ дэлхий дээрх хамгийн таашаалтай өвдөлт байх болно.

Тэхёний бэлхүүсээр нь оруулан чангаар тэвэрсэн гараа тавилгүйгээр улам чангаруулан нулимсаа чимээгүй л урсгана.

-Хайрт минь,чи зүгээр үү?

-Битгий, битгий хөдөл, зүгээр л ингээд хэсэг байя тэгэх үү.

Түүнийг эргэж харах гэхэд нь эсэргүүцээд нүүрээ нуруунд нь наахдаа нулимсаа зогсоохыг юу юунаас илүү хүслээ.

Тэрээр миний бэлхүүсээр нь ороон тэврэх хоёр гарыг илээд:

-Жиёонаа, хэлсэн шүү дээ. Юуг ч битгий бод, би чиний хажууд байхад...

Бодохгүй байж чадна гэж үү, чамайг өнөө маргаашгүй дэргэдээс минь мөнхөд холдох тэр өдрөөс хойш би юу хийх ёстойгоо, чамгүй яаж амьсгалахаа ч бодох хэрэгтэй байна шүү дээ...Гэхдээ надад юу ч бодогдохгүй нь...Зүгээр л чамтай өтөл буурал болтлоо хамт байхыг хүсч байхад яах юм бэ.

Эцэст нь нулимсаа тэвчилгүй дуу гарган уйлахад Тэхён эргэж харан цээжиндээ намайг наан тэврэв.

Тэрээр нурууг минь илэхдээ доороо бага зэрэг найгах аядана.

-Тэхёнаа

-Юу хэлэх гэж байгааг чинь мэдэж байна аа, гэхдээ юу ч өөрчлөгдөхгүй болохоор битгий...

Тийм ээ, түүний зөв. Би тэрэнд эмчилгээ хийлгэх хэрэгтэй, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх арга хайх талаар санал тавих гэж байсан юм. Гэхдээ хэтэрхий оройтчихжээ.

Seven Days With Me |✔|Where stories live. Discover now