Олон жилийн өмнө тэд нэгнээ мэддэг болсон. Шохоорхож, тээнэгэлзэж, догдолж, үерхэж, гомдож, туниж бусдын адил замыг туулсаар ирсэн. Тэд халуун байсан. Хайр нь хөрсөн эсэхийг баттай хэлж чадахгүй ч одоо тэд нэгнээ танихгүй мэт амьдардаг. Үүнд хэн нь ч буруугүй ээ.
Сэхён Жүхёг хоёр гэрлээд 1 жил хагас болоод хүүхэдтэй болсон боловч Сэхёний бие гэнэт өвдөн хүүхэд нь зулбачихсан. Үүний дараах хэдэн жилүүдэд гурван ч удаа жирэмсэлсэн ч зулбасаар л байж. Харин 2 жилийн өмнө ахин үр тогтож, Сэхёний гэдэс өдрөөс өдөрт томрон, одоо л тэдний амьдрал бүрэн дүүрэн болох нь гэтэл долоон сартайдаа гэдсэн дэхь хүүхэд төрөлхийн гажигтай болох нь тогтоогдсон.. Онош нь anencephaly. Хүүхэд эхийн хэвлийд бойжиж байхад нэгэн төрлийн ясны гажиг үүсч тархи орчмын яс үл бүрэлдэх бөгөөд амраар тайлбарлавал тархигүй хүүхэд төрнө гэсэн үг. Уг хүүхэд эхийн хэвлийд нас барах эсвэл төрснийхөө дараа нас барах болдог. Зарим нь золоор амьдардаг ч ердөө 3-4 хоног л байх болно. Тэдний хүүхэд үргэлж бүтэлгүйтэж байсан ч эцэст нь хүүхэд амжилттай тогтож 7н сарыг хөөрч догдлон өнгөрүүлсэн хүмүүсийн хувьд ийм мэдээ хамгийн хүнд цохилт болох нь ойлгомжтой.
Чухамдаа ийм шалтгаанаас болж тэдний халуун хайр, итгэл найдвар нь бүр мөсөн хөрж, тэд биентэйгээ үг ч дугарахаа больж, нэг гэрт тус тусын амьдралаар амьдрах болсон билээ.
-SATO

YOU ARE READING
Can U Be Mine Again?
FanfictionNightmare Team_-д орж байсан CAN U BE MINE AGAIN өгүүллэгийн үргэлжлэл!