Нам Сэхёний талаас~
Өнөөдөр ахиад л ганцаараа сэрлээ. Тэр явчихаж. Эсвэл ирээгүй байх. Шөнө нойрон дунд минь архи үнэртүүлсээр орж ирсэн ч билүү. Бачуурмаар юм. Миний тархины үйл ажиллагаа ер нь яаж явагдаад л байна даа.
-Өөртэйгөө ярих нь бүр дадал болчихжээ хөөрхий.
-За яахав, өнөөдрийг эрч хүчтэй эхлүүлэх гээд үзье тийм ээ, Сэхён аа~
-Энэ дэлхийд ургасан хамгийн сайхан цэцэг яагаад гуниглана гэж?
-Яагаад тийм ухаангүй амьтныг хүлээж цөхрөнгөө барах ёстой юм бэ?
-Өнөөдөр юу хийх вэ? Гадуур гарч жаахан салхилах уу, миний хөөрхөн Люсинда?
-Ахх Люси! Чи ахиад л угаалгын өрөөний цаасыг юу ч үгүй болгочихсон юм уу? Өөдгүй охин юм даа.
-Люси чиний хоол дуусч байна. Өнөөдөр гарахдаа авнаа.
Өөрийгөө хуурсаар өдөр эхлэх юм.. Үнэндээ дотроо үхэж байгаа биз дээ Сэхён аа.. Яагаад бүтэн жил өнгөрчихөөд байхад одоог хүртэл надад уурласаар байдгийг нь гайхах юм. Миний л буруу юм байлгүй дээ.
-Бие муутай болж төрсөнд уучлаарай Жүхён аа..*санаа алдах*
-Өө Люси, Сура эгч залгаж байна.,
-Сайн уу Онни! Аан би сайн. Мм? Өнөөдөр үү? Хэдээс? Аан хаана? Би юу, би хэзээд завтай шүү хэхэ. Гэрт ирэх юм уу? Аан. Аан. Заа. Тэгвэл амттай хоол бэлдээд хүлээж байя. Зааа
Гэрт зочин ирэх нь.. Догдолсондоо хөршүүд сонсохоор чанга орилмоор... Би энэ гэрт ямар нэг хүн ирэхэд хичнээн их дуртай гэж санана. Амьгүй шахуу энэ байшинд Люси бид хоёрын дуунаас өөр дуу хадах нь сэтгэлийн шаналалыг минь түр ч атугай мартуулж өгдөг. Өдөрт гэрээ эхнээс нь дуустал нь цэвэрлэж, угаалга хийж, шинэ жор туршиж өнгөрүүлдэг болсоор хөөрхөн удчихаж. Хааяа нэг гадуур гарахаар уулзах хүмүүс бага юм. Надаас бусад нь бүгд л ажилтай, завгүй.. Би гэдэг хүн л амьгүй үр төрүүлснээсээ хойш тэнхэрч өгөлгүй олон сар гэртээ өөрийгөө хорьчихож. Надад сайхан мэргэжил бий. Гэхдээ үүнд би бэлэн биш. Өөрөө сэтгэлдээ олон зүүтэй байж, бусдын зүүг түүнэ гэвэл би өөрөө улам дордчихно гэдгийг сайн мэдэж байна. Зүрхэлж чадахгүй байсан нийгмийн харилцаандаа орж, биед амар цагийн ажил хийгээд үздэг юм билүү?
-Люси минь дээ..
Надад мөнгө олох нь чухал биш ээ. Биеэ зовоолгүй, хөнгөн ажил хийж уйтгараа нимгэлмээр байна. Мөнгийг бол намайг байдгийг мартсан нөхөр маань олчихно.
![](https://img.wattpad.com/cover/240599670-144-k805613.jpg)
YOU ARE READING
Can U Be Mine Again?
FanfictionNightmare Team_-д орж байсан CAN U BE MINE AGAIN өгүүллэгийн үргэлжлэл!