#9

37 7 5
                                    

Тэр над руу үргэлж зурвас бичдэг байлаа. Түүний үгс энгийн хэрнээ зүрхэнд хүрдэг байсан юм.

-Дулаан хувцаслаарай. Гадаа хүйтэн байна шүү.💗

-Хоол бэлдээд аваад ирээч хайраа. Эндэхийн хоол онцгүй юм аа. Чамайг л санаад байна!

-Өнөөдөр ажил ихтэй болохоор түрүүлээд унтаж байгаарай. Хүлээвэл ядарчихна.😗

Би нэг ч зурвасыг нь устгаагүй юм. Хааяа харж инээж, уйлдаг..

Хамгийн сүүлд над руу
"Хайраа санаад л байна шүү.. Та 2 дээрээ хурдхан очно гэхээс тэсэхгүй нь ээ🥰🥰"  гэж бичсэн байсан. Тэгээд л би бичдэг болсон. Ганцаархнаа..

-Яагаад надад уурлаад байгаа юм?

-Миний буруу! Уучлаарай.. Гэхдээ гэртээ ирэлгүй 3 хононо гэдэг арай л дэндүү биш үү..?

-Төрчихлөө.. ганцаараа хэнд ч хэлэлгүй төрөх орон дээр нулимстайгаа цусаа зуурч чарлаж, чарлаж амьгүй хүүхэд гарчихлаа. Би ч бас зовж байна. Хангалттай биш гэж үү?

-Зайлж үз!

Эхлээд би ингэж бичдэг байлаа.

Сүүлдээ "хоолоо идсэн үү? Ирэх үү?" энэ тэр гээд л.. Харин би биеэ тэнхэрүүлэх тал дээр түүнд их гомдсон. Надад уурладаг юм байж.. Нэг шийдвэл хатуу хүн болохоор 2 3н жил надад уурласан ч гайхах юм алга. Гэхдээ.. би зовж төрөхөд тэр хажууд ирээд гарыг минь атгах нь битгий хэл эмнэлгээс цүнхээ үүрээд сульдаж унах гэж гарч ирж байхад минь ч ажилласаар байсанд нь, хоол ч хоолойгоор давахгүй халуурч өвдөж хоносон шөнүүдийг ганцаараа шахуу туулсандаа гомддог!!.

Одоо бодсон ч нулимс цийлэгнэмээр, яаж вэ гэж бодмоор олон олон шөнийг би туулсан..

================================

Гайхмаар зүйл болж Жүхёг ажилдаа яваагүй байв. Юу ч ярихгүй дээ. Гэртээ ороход минь гайхсан ч гэх үү, нэг тийм харцаар хальт харснаа ахиж над руу хараагүй. Би дуу аялаж, хачин өөдрөг байлаа л даа. Учир нь гуниглаж үзэгдэхгүй гэсэн дээ.

Дотор маань жижигхэн гуниг, жижигхэн баяр хөөр хоёр зэрэгцэн оршиж байлаа. Би алийг нь дэлбээлүүлнэ, тэр нь миний бардам занг аврах эсвэл алахыг шийднэ.

Би баяр хөөртэй байхаар шийдсэээн..

Орой болох дөхөж байтал дахиад л гуниглах гээд байсан болохоор Кёнсүүгийн утас руу залгалаа.

-Hi! Завтай байна уу?

-Тийм ээ. Завтай. Яасан?

-Оройн хоолоо идсэн үү? Хамт хооллоё гээд л..

Can U Be Mine Again?Where stories live. Discover now